Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
С.Зоригийн хэрэгтэй холбогдуулан нэг бус хүнийг шүүхэд шилжүүлнэ
Б.ШИРНЭН

“Прокурорын газар энэ оны гуравдугаар улирлын байдлаар 76.774 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд хяналт тавин ажилласан нь өмнөх оны мөн үеэс 2069 буюу 2.7 хувиар өссөн” талаар Улсын Ерөнхий прокурорын туслах, Дотоод Аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат мэдээлэл өглөө. Эдгээрээс 22.776 гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, 49.327 гомдол мэдээллийг хянаад эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж татгалзаж шийдвэрлэжээ. Мөн Прокурорын газрууд нь энэ оны гуравдугаар улирлын байдлаар нийт 33.530 хэрэгт хяналт тавьж ажилласан байна. Хэргийн ангиллаар нь үзвэл 12.773 нь хөнгөн, 16.949 нь хүндэвтэр, 2.627 нь хүнд, 1.185 онц хүнд хэрэг байгаа аж.

Харин нийгмийн анхаарал татсан хэргүүдийн талаар нарийн мэдээлэл өгөх боломжгүй ч прокурорын байгууллагаас:

•    “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой хэргийг АТГ-аас судалж байгаа. Одоогоор прокурорын байгууллага гомдол мэдүүлэлтийн төвшинд шалгалтын ажиллагаа явуулж байгаа гэж мэдээллээ.

•    Мөн Хөгжлийн банктай холбоотой хэргээр 4-5 хүнийг шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. Харин захирал Н.Мөнхбатыг аравдугаар сарын 11-ний өдөр сэжигтнээр татаж, цагдан хорьжээ.

•    Харин С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Булганаас гадна нэг бус хүнийг сэжигтнээр татаж, саатуулан байцааж байгаа юм байна. Хэргийг нууцын зэрэглэлтэй шалгаж байгаа учраас илүү мэдээлэл өгөх боломжгүй ч хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа ерөнхийдөө дуусч, удахгүй шүүхэд шилжүүлэхээр болсон байна.

•    Мөн “Шинэ төмөр зам” компанитай холбоотой хэрэгт 8-9 хүнийг холбогдуулан шалгаж байгаагаас БНСУ-ын гурван иргэний нэгийг нь цагдан хорьжээ.   
0 Сэтгэгдэл
эдгээр хүмүүсийг илчилж улсынхаа өрийг дараа, идсэн хүн яаж ч бултана.
Хамгийн их уншсан