УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Туркт төрийн эргэлт хийх оролдлоготой холбоотой 35 мянган хүн хоригдож байна
Туркт төрийн эргэлт хийх гэсэн бүтэлгүй оролдлоготой холбоотой гэж сэжиглэгдэн хоригдож байгаа хүний тоо 35 мянгад хүрсэн байна. Энэ тухай Туркийн Хууль зүйн сайд Беких Боздаг мэдэгджээ. Үүнээс гадна 82 мянган сэжигтнийг мөрдөн байцааж, 4000 хүнийг эрэн сурвалжилж байгаа аж.
Есдүгээр сарын сүүлээр Туркийн эрх баригчид бүтэлтгүйтсэн төрийн эргэлт хийх оролдлоготой холбоотой 32 мянган хүнийг хорьж, 70 мянган хүнийг мөрдөн байцааж байгаа тухай мэдээлж байв. Иймд сар гаруйхны дотор мөрдөн байцаагдаж, хоригдож байгаа хүмүүсийн тоо улам нэмэгдсэн байна.
Долоодугаар сарын 15-нд болсон төрийн эргэлт хийх оролдлогын дараа эрх баригчид Туркт гурван сарын хугацаатай онц байдал тогтоон 100 мянга гаруй цэргийн албан хаагч, албан тушаалтан, цагдаа, шүүгчдийг ажлаас нь халсан байдаг. Аравдугаар сард онц байдлыг дараа жилийн нэгдүгээр сар хүртэл сунгасан. Туркийн эрх баригчид 1999 оноос хойш АНУ-д амьдарч байгаа исламын шашны номлогч Фетхуллах Гюленийг төрийн эргэлт хийх оролдлогыг зохион байгуулсан гэж буруутгадаг.
Туркт төрийн эргэлт хийх гэсэн бүтэлгүй оролдлоготой холбоотой гэж сэжиглэгдэн хоригдож байгаа хүний тоо 35 мянгад хүрсэн байна. Энэ тухай Туркийн Хууль зүйн сайд Беких Боздаг мэдэгджээ. Үүнээс гадна 82 мянган сэжигтнийг мөрдөн байцааж, 4000 хүнийг эрэн сурвалжилж байгаа аж.Есдүгээр сарын сүүлээр Туркийн эрх баригчид бүтэлтгүйтсэн төрийн эргэлт хийх оролдлоготой холбоотой 32 мянган хүнийг хорьж, 70 мянган хүнийг мөрдөн байцааж байгаа тухай мэдээлж байв. Иймд сар гаруйхны дотор мөрдөн байцаагдаж, хоригдож байгаа хүмүүсийн тоо улам нэмэгдсэн байна.

0 Сэтгэгдэл