АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Улаанбаатар хот шөнийн гудамжтай болно
Улс орны эдийн засгийн нэгэн чухал салбар нь Аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний салбар байдаг. Монгол улсын Засгийн газраас эдийн засгийн олон тулгуурт салбаруудыг хөгжүүлэх зорилтын хүрээнд Аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний салбаруудыг дэмжих, хөгжүүлэхэд чиглэгдсэн олон ажлуудыг хийхээр төлөвлөгдөж байна.
Үүний нэг нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотыг Аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний төв болгож, тав тухтай орчин, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан, бүхий л төрлийн үйлчилгээг нэгэн дор авах боломжтой, 24 цаг тасралтгүй үйл ажиллагаатай “Шөнийн гудамж” төслийг эхлүүлэхээр зэхээд байгаа аж.
Энэхүү төслийг хэрэгжүүлэх байршлыг хүртэл сонгосон байгаа бөгөөд Улаанбаатар хотын төв цэг болох Худалдаа үйлчилгээний гол бүс буюу Сеүлийн гудамж хамгийн тохиромжтой байршилд тооцогдож байгаа юм.
Манай орныг зорин ирсэн жуулчдын хувьд шөнийн цагаар үйлчилгээ авах, амарч зугаацах, алжаалаа тайлах, хоол унд зооглох боломж хязгаарлагдмал байдаг зэрэг нь жуулчдын сэтгэл ханамжийн байдалд шууд нөлөөлдөг гэдгийг судалгаагаар нотлосон байдаг.
Хэрэв энэхүү төсөл хэрэгжвэл Нийслэл хот маань Дэлхийн бусад хотуудын адил худалдаа үйлчилгээний шөнийн гудамжтай болж, гадна дотны жуулчид, зочид төлөөлөгч нарын хэрэгцээ шаардлагад нийцсэн, жинхэнэ аялал жуулчлалын төв хот болох боломж бүрдэх юм.
Дашрамд сонирхуулахад Аялал жуулчлал өндөр хөгжсөн Нью Йорк, Токио, Сеүл, Бээжин, Банкок, Куала-Лампур зэрэг хотуудад худалдаа үйлчилгээний шөнийн гудамж, захууд олноор байдаг бөгөөд энд жуулчид амарч зугаалах, чөлөөт цагаа өнгөрүүлэх, худалдаа үйлчилгээ авах бүхий л нөхцөл боломжийг бүрдүүлсэн байдаг байна.
Улс орны эдийн засгийн нэгэн чухал салбар нь Аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний салбар байдаг. Монгол улсын Засгийн газраас эдийн засгийн олон тулгуурт салбаруудыг хөгжүүлэх зорилтын хүрээнд Аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний салбаруудыг дэмжих, хөгжүүлэхэд чиглэгдсэн олон ажлуудыг хийхээр төлөвлөгдөж байна.Үүний нэг нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотыг Аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний төв болгож, тав тухтай орчин, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан, бүхий л төрлийн үйлчилгээг нэгэн дор авах боломжтой, 24 цаг тасралтгүй үйл ажиллагаатай “Шөнийн гудамж” төслийг эхлүүлэхээр зэхээд байгаа аж.

0 Сэтгэгдэл