Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
“Нийслэлийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэний зөвлөл”-ийг шинэчлэн байгууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд иргэдтэй хийдэг ээлжит уулзалтынхаа дагуу энэ сарын эхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүлээн авч уулзсан. Уулзалтаар нийслэлийн Засаг даргын дэргэд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл” байгуулж, тэдний боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад дэмжлэг үзүүлэхийг  хотын даргаас хүссэн юм. Энэ хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Нийслэлийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэний зөвлөл”-ийг шинэчлэн байгуулах тухай захирамж гаргалаа. Нийслэлийн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний зөвлөл”-ийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч даргалах бол дэд даргаар Нийслэлийн ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр ажиллах юм.  Зөвлөлийн бүрэлдэхүүнд нийслэлийн  зарим агентлаг, харьяа газрын дарга нар багтаж байгаагаас гадна  Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын дарга, “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо” “Монголын тэргэнцэртэй  иргэдийн үндэсний холбоо”, “Монгол улсын  сонсголгүй иргэдийн үндэсний холбоо”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо” “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбоо” “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн  холбоо”, “Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэр” зэрэг төрийн бус байгууллагын тэргүүн, захирлууд  ажиллана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан