УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Венесуэлийн парламент Ерөнхийлөгчөө огцруулах үйл ажиллагааг эхлүүллээ

Венесуэлийн парламент гүйцэтгэх засаглалаа Үндпсэн хууль зөрчсөн гэж буруутгаад ерөнхийлөгч Николас Мадурог эргүүлэн татах үйл явцыг эхлүүлснээ зарлалаа. Хууль тогтоох байгууллага ням гарагт онцгой хуралдаан зарлаж хэлэлцээд ийм шийдвэр гаргажээ.
Энэ хуралдаанаас гаргасан есөн зүйл бүхий тогтоолд хамгийн гол нь “Гүйцэтгэх засаглал Үндсэн хуулийг зөрчиж, төрийн эргэлт хийхэд бэлтгэсэн” гээд “Николас Мадурог ерөнхийлөгчийн албан тушаалаас эргүүлэн татах үйл ажиллагааг эхлүүлэх” гэж заажээ. Депутатууд бас “Ерөнхийлөгчийг огцруулах санал асуулгыг зогсоосны төлөө Венесуэлийг Олон улсын эрүүгийн шүүхэд өгөх, Үндэсний сонгуулийн хорооны таван гишүүнийг томилох, Дээд шүүхийн шинэ гишүүдийг томилох асуудаэл хэлэлцсэн байна.
Үндэсний сонгуулийн хороо өнгөрсөн пүрэв гарагт хуралдаад ерөнхийлөгчийг огцруулах эсэх талаар бүх нийтийн санал асуулга явуулах эсэх талаар гарын үсэг цуглуулах ажлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргасан юм. Гарын үсэг цуглуулах ажил энэ сарын 26-наас 28-нд болох ёстой байсан юм.

0 Сэтгэгдэл