Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Н.Алтанхуяг: Аль намтай хамтарч Засгийн газар байгуулахыг хэлэхэд эрт байна

Дээрх мэдээллийг хийснийх нь дараа АН-ын дарга Н.Алтанхуягаас зарим зүйлийг тодрууллаа.

-АН Засгийн газраа бүрдүүлэх эрхтэй болсон. Гэхдээ дангаар бус аль нэг намтай хамтарч байгуулна. Аль намтай эвсэх вэ?
-Одоогоор аль намтай хамтарч Засгийн газраа байгуулах талаар хэлэхэд эрт байна. Манай нам авлига, хээл хахуультай тэмцэж, шударга ёс тогтоох, ард иргэдээ ажилтай, орлоготой болгон, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг дэмжих тийм л хүчинтэй эвсэх болно. АН мөрийн хөтөлбөрөө боловсруулахын тулд бүтэн жилийн турш орон даяар хэлэлцүүлэг өрнүүлж, улс оронд юу хэрэгтэй, болж бүтэхгүйг хэрхэн засах талаар иргэдийнхээ санал бодлыг сонсч хийсэн баримт бичиг. Тиймээс амьдрах чадвар сайтай хөтөлбөр гэж хэлж болно.

-Хөдөлмөрийн яам байгуулах талаар та хэл­сэн. Хууль зүйн яам­наас тусгаарлан тусад нь байгуулснаар албан хаагч­дын орон тоо нэмэгдэх үү?
-Тийм зүйл гарахгүй. Ийнхүү салгаснаар орон тоо нь ч нэг их нэмэгдэхгүй юм. Ер нь, ганц л яам нэмэгдэх байх.

-Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга саяхан ажлаа өгсөн тухай мэдээлэл байна. Чухам ямар шалтгаанаар ажлаа өгсөн юм бол?
-Ямар учраас ажлаа хүлээлгэн өгснөө захидлаар хамт олондоо илэрхийлсэн байна билээ. Төмөр зам барихаар суулгасан мөнгийг Хүний хөгжлийн санд шилжүүлэн МАН-ын амлалтыг хэрэгжүүлэх зорилгоор хавтгайруулан тарааж хууль бус ажил хийсэн. Иргэдийн нэг сая төгрөгийг гүйцээж өгч чадаагүй. Тиймээс шинээр байгуулагдах Засгийн газар энэ бүхнийг цогцоор нь шийдэх болно. Ер нь, засаг солигдох завсрыг далимдуулан бүтээн байгуулалтын хөрөнгийг өөр чиглэлд зарцуулж болохгүй шүү дээ. Түүнд маш их дарамт үзүүлж байсан гэсэн. Дарханд Сангийн сайд Д.Хаянхярваа хууль зөрчиж, зөвхөн тойргийнхоо иргэдийн нэг сая төгрөгийг гүйцээж тараасан байна. Сангийн дэд сайд Ч.Ганхуяг мөн тойрогтоо нэг сая төгрөгийг гүйцээн олгож. Эдгээр нь хууль бус үйлдэл. АН-ыг сонгосноор шударга ёс тогтох ёстой. Хуульд зааснаар Хүний хөгжлийн мөнгийг ямар эх үүсвэрээс гаргахыг тодорхой заасан байгаа.

-Засгийн газраа хэрхэн байгуулах талаар?
-Бүтцийн хувьд нэг яам нэмэгдэнэ. Хуулийн дагуу дэд сайдтай байх болно.

-Нам дотроо МАН-тай, зарим нь МАХН-тай эвсэнэ хэмээн хоёр тал болсон тухай яриа байна?
-Тийм зүйл огт байхгүй. Худлаа гэсэн үг. Олуулаа болсон тул маргаж сууснаас илүү ажил хийхийг зорьж байгаа. Нам дотроо албан тушаал булаацалдаж алалцахгүй. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан