АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Өмнөговьчууд тулгамдсан асуудлаа Шадар сайдад танилцуулав
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Л.Энхболд, Н.Амарзаяа МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Очирбат тэргүүтэй ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллах үеэр тус аймгийн удирдлагууд тулгамдаж буй хэд хэдэн асуудлыг хөндлөө.
1. Уул уурхай хөгжиж хөдөлгөөнт ам ихсэж буйтай холбоотой иргэдэд хүрэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, Даланзадгад суманд баригдаж буй Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн барилгыг барьж ашиглалтад оруулах, төсөв, орон тоог шаардлагатай хэмжээнд хүргэх
2. Гашуун сухайтын хилийн боомтыг төмөр замтай уялдуулан хөгжүүлэх, худалдаа эрхлэх бүхий л боломж бололцоог бүрдүүлэхийн зэрэгцээ хил орчмын бүтээн байгуулалт болон тэнд ажиллаж амьдарч буй төрийн албан хаагчид, иргэдийн амьдрах орчныг сайжруулах
3. Баруун сумдын цахилгаан дамжуулах агаарын шугамыг өргөтгөх, эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох
4. Улаанбаатар-Цогтцэций-Гашуун сухайт чиглэлийн босоо тэнхлэгийн 59,6 км хатуу хучилттай авто замыг барьж ашиглалтад оруулах зэрэг Өмнөговь аймагт тулгамдаж буй томоохон асуудлуудыг ажлын хэсэгт танилцууллаа. Эдгээр асуудлыг шийдвэрлэснээр Өмнөговьчуудад эдийн засаг, нийгмийн томоохон дэвшил бий болно.

0 Сэтгэгдэл