Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Хятадын эдийн засгийн статистик үзүүлэлтийг дагаад зэсийн үнэ өсч эхэллээ

Өнгөрсөн баасан гарагт Хятадын Төрийн статистикийн товчооноос гаргасан мэдээгээр тус улсын хэрэглээний үнийн индекс есдүгээр сард өмнөх сараасаа 0,7 хувиар,  жилийн хэмжээнд 1,9 хувиар өссөн байна. Шинжээчид үнийн индексийн өсөлт нь сарын өсөлт 0,3 хувь, жилийн хэмжээний өсөлт 1,6 хувь байна гэж тооцож байсан аж. Мөн үйлдвэрлэгчдийн үнийн индекс есдүгээр сард 2012 оноос хойш анх удаа жилийн хэмжээнд 0,1 хувиар өссөн байна. Гэтэл шинжээчид 0,3 хувиар буурна гэж тооцож байсан. Ийнхүү зэсийн гол хэрэглэгч болох Хятадын эдийн засгийн стастик үзүүлэлтүүд шинжээчдийн таамаглан хүлээж байснаас илүү өндөр гарсан  нь бирж дээр зэсийн үнэ өсөхөд эергээр нөлөөлжээ. Лондоны металлын бирж дээр даваа гарагт зэсийн үнэ өсч 1 тонн нь 4715 ам.доллар хүрсэн байна.

Биржийн арилжаанд оролцогчид энэ лхагва гарагт гарах БНХАУ-ын ДНБ-ий 2016 оны гуравдугаар улирлын статистик үзүүлэлтийг хамгийн их хүлээж байна. Шинжээчид ДНБ-ий өсөлт хоёрдугаар улиралд 6,7 хувь байснаас өсч 6,8 хувь болно гэж хүлээж байгаа. Хэрэв өсөлт нь шинжээчдийн хүлээж байснаас илүү гарвал зэсийн үнэ ахин нэмэгдэх өсөх магадлалтай аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан