УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Дэлхийн банк: УЦС-ын тендер зарласан гэдэг нь ташаа мэдээлэл
Монголын Орхон гол дээр усан байгуулах, Шүрэнгийн УЦС барих Техник эдийн засгийн үндэслэл болон байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээний тендерийг зарласан гэж Олон улсын байгаль хамгаалах “Хил хязгааргүй ус” нийгэмлэгийн идэвхтнүүд ташаа мэдээлэл тараалаа гэж Дэлхийн банк мэдэгдлээ хэмээн baikal.mk.ru сайтад бичжээ.
Байгаль хамгаалах дээрх байгууллагын оросын талын зохицуулагч Александр Колотов болон нийгэмлэгээс хүргүүлсэн захидлын хариуд Дэлхийн банк тендер зарлаагүй, зөвхөн тендерт оролцохыг хүсэгчдэд боломж олгох үүднээс зар тараасан юм гэсэн хариу ирүүлсэн гэсэн байна.
Дэлхийн банкнаас “Хил хязгааргүй ус” нийгэмлэгт ирүүлсэн захидалд “Бид орон нутгийн ард иргэдийн саналыг авч, энэ чухал асуудалд аль болох тусгахыг хичээнэ. Саяхан бид оросын засгийн газраас ийм санал асуулга явуулах зөвшөөрөл авсан, одоо бэлтгэлийг нь хангаж байна. Үүн дотор энэ төслийн тухай товч танилцуулга зэрэг гарын авлага материалыг орос хэл дээр орчуулан бэлтгэж байна” гэжээ.
“МК Байкал”-ын мэдээлснээр ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Сергей Донской бас Сэлэнгэ мөрөн дээр Шүрэнгийн УЦС барих, Орхон гол дээр усан байгуулах Техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээний тендерийг зарлахдаа энэ төслийн талаар нутгийн иргэдийн саналыг авсны дараа зарлана гэсэн тохиролцоогоо зөрчлөө хэмээн Дэлхийн банкийг буруутган захидал бичиж энэ бүхнээ тодруулахыг хүссэн юм.
Монголын Орхон гол дээр усан байгуулах, Шүрэнгийн УЦС барих Техник эдийн засгийн үндэслэл болон байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээний тендерийг зарласан гэж Олон улсын байгаль хамгаалах “Хил хязгааргүй ус” нийгэмлэгийн идэвхтнүүд ташаа мэдээлэл тараалаа гэж Дэлхийн банк мэдэгдлээ хэмээн baikal.mk.ru сайтад бичжээ. Байгаль хамгаалах дээрх байгууллагын оросын талын зохицуулагч Александр Колотов болон нийгэмлэгээс хүргүүлсэн захидлын хариуд Дэлхийн банк тендер зарлаагүй, зөвхөн тендерт оролцохыг хүсэгчдэд боломж олгох үүднээс зар тараасан юм гэсэн хариу ирүүлсэн гэсэн байна.

0 Сэтгэгдэл