АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
“Монгол-Солонгосын нөхөрлөл” уралдаан зарлажээ
Бүгд найрамдах Солонгос улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхэт Элчин сайдын нэрэмжит уран зураг, гар урлалын уралдааныг Монголын хүүхдийн урлан бүтээх төв хамтран зохион байгуулахаар болжээ. Уралдааны сэдэв нь “Монгол-Солонгосын нөхөрлөл” бөгөөд Солонгос орны сайхан сэтгэлт ард түмэн, тэдний хүсэл, зоригийг өөрсдийн бүтээлдээ тусган илэрхийлэх, хоёр орны эртнээс улбаатай найрсаг харилцаа, эх түүх, соёл иргэншил, найрамдал, нөхөрлөл, олон талт хамтын ажиллагаанаас танин мэдэх, суралцан судлахад уралдааны зорилго оршиж буй аж. Ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчид оролцох эрхтэй бөгөөд дүрслэх урлаг, уран зураг, гар урлал, арьсан урлал, баримал, сүрэл, сийлбэр зэрэг бүтээлээр өрсөлдөх боломжтой юм байна.
Уралдааны эцсийн шалгаруулалтыг ирэх сарын 23-нд хийж, байр эзэлсэн сурагчдад шагналыг нь гардуулах юм байна. Дашрамд сонирхуулахад, гран при шагналыг нь 200 мянган төгрөг дагалдах нь.

0 Сэтгэгдэл