Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Өнөөдрөөс эхлэн Толгойт руу нийтийн тээврийн үйлчилгээ нэмэгдэнэ

 Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүд болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй нар тус дүүргийн иргэд сонгогчидтой  уулзалт хийж, Толгойтын  3,6 км автозамын засварын ажлын явцтай газар дээр нь очиж танилцсан байна . Замын ажилтай холбоотойгоор нийтийн тээврийн хүрэлцээ хангалтгүй болсон, тоос шороо ихтэй орчинд иргэд амьдарч байна зэрэг тулгамдсан олон асуудлаа төрийн түшээдэд хэллээ.

Тиймээс НИТХ-ын дарга Ц. Сандуй тус авто замын шинэчлэлийн ажлыг 2016 оны 10 дугаар сарын 17-ны дотор дуусгаж зорчих хэсгийг нээх үүргийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад өглөө. Автозамын зорчих хэсэг нээгдэхтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах талаар иргэдийн санал хүсэлтэд нийцүүлэн дараах чиглэлүүдэд өөрчлөлт оруулахаар болжээ.  
Үүнд:

    Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Улаан чулуутаас цааш иргэдийн шинэ суурьшилт нэмэгдсэнийг үндэслэн нийтийн тээврийн үйлчилгээ хүргэх зорилгоор Улаан чулуутын одоогийн эцсийн зогсоолоос Алтан овооны 48-р гудамж хүртэл 1,5км сунгаж өдөрт 1 тээврийн хэрэгсэл 3-4 рейс хийх Ч:57б “Улаан чулуут-Алтан овооны 48-р гудамж- Их наран-МУИС” чиглэлийг явуулах
    Сонгинохайрхан дүүргийн 2,4 дүгээр хороод Нарангийн голын иргэдийн зорчих эрэлтийг үндэслэн Ч:14 “Нарангийн гол-10-р хороолол” чиглэлийг явуулах
    Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Далангийн замын иргэдийн зорчих эрэлтийг үндэслэн Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-ХМК” чиглэлийг өөрчилж Чингис СООСЭ дээд сургуулиар дайруулан Далангийн замаар оруулж явуулахаар тус тус шийдвэрлэлээ.

Харин нийтийн тээврийн үйлчилгээний Ч:6 “Толгойт-Нарны зам-Ботаник“, Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв”, Ч:16 “Баруун салаа-Далангийн зам-10-р хороолол”, Ч:46 “Улаан чулуут-Их наран-МУИС” чиглэлүүд хуучин замналаараа үйлчилнэ.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан