УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Клинтоныг дараагийн мэтгэлцээний өмнө допингийн сорил өгөхийг шаардав

Дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр ойртох тусам нэр дэвшигчдийн зүгээс нэгнээ буруутгасан, зэмлэсэн мэдэгдэл хийх, гайхалтай шаардлага тавих нь улам бүр нэмэгдэж байна. Эхний мэтгэлцээний өмнө Хиллари Клинтоны эрүүл мэндтэй холбоотой асуудал №1 сэдэв байв. Хоёр дахь удаагийн мэтгэлцээний өмнө эмэгтэйчүүдийн тухай Дональд Трампын хэлсэн доромж үгс №1 сэдэв болж хувирсан. Мэтгэлцээний өмнө олны анхаарлыг хамгийн их татаж байсан хэдий ч энэ хоёр сэдэв нь мэтгэлцээний эцсийн үр дүнд бодит нөлөө үзүүлж чадаагүй гэсэн дүгнэлт улс төр судлаачид хийсэн.
Гурав дахь удаагийн мэтгэлцээний өмнө №1 сэдэв нь допингийн асуудал болж хувирах бололтой. Дональд Трамп сонгуультай холбоотой ээлжит мэдэгдэл хийх явцдаа эрүүл мэндийн хувьд тааруухан байсан өрсөлдөгчөө мэтгэлцээнд амжилттай оролцож ялалт байгуулахын тулд допинг хэрэглэсэн гэж сэрдэв. Мэтгэлцээний эхэнд Клинтон ихэд эрч хүчтэй байсан ч дуусах үеэр илт ядарч, туйлдсан харагдсан нь допинг хэрэглэсний нотолгоо гэж Трамп үзсэн байна. Тэрээр “Бид тамирчидтай адил. Тамирчдыг албадлагаар мансууруулах бодисын сорил өгүүлдэг. Бид ч үүнтэй адил сорил өгч байх ёстой” гэсэн байна.

0 Сэтгэгдэл