УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Хятадын тайконавтууд сансарт долоо хоногийн нэг өдөрт нь амарна

Өнөөдөр сансарт хөөрөх гэж байгаа Хятадын “Шэньчжоу-11” сансрын хөлгийн хоёр гишүүн нь долоо хоногийн нэг өдөр нь амарч, бусад өдөр нь ажиллах болно гэсэн мэдэгдлийг Хятадын жолоодлоготой сансрын нислэгийн хөтөлбөрийн төлөөлөгч У Пин мэдэгдсэн байна.
“Шэньчжоу-11” нь Хятадын хүн амьдрах боломжтой тойрог замын станц “Тяньгун-2”-т хоёр сансрын нисэгчээ хүргэнэ. Хятадаар тайконавт гэж нэрлэдэг сансрын нисэгчид нь тойрог зам дээр 33 хонохоос 30 хоногийг нь “Тяньгун-2” станц дээр өнгөрүүлэх юм.
Багийн хоёр гишүүнийг 16-нд албан ёсоор зарласан бөгөөд багийн ахлагчаар Зин Хэйпин, туслах нисэгчээр Чэн Дуныг сонгосон бөгөөд нислэгийн удирдагчид нь энэ багийг “залуу нас ба туршлага хоёрын хайлш” гэж тодорхойлсон аж. Багийн ахлагч Чэн Дун нь 2008 онд Шэньчжоу-7” сансрын хөлгөөр, 2012 онд “Шэньчжоу-9” сансрын хөлгөөр нисч байсан туршлагатай тайконавт.
Энэ нислэгээрээ БНХАУ нь сансрын уудамд, станц дээр тайконавтуудын өнгөрүүлсэн хоногоороо дээд амжилт тогтоох юм.

0 Сэтгэгдэл