АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
АН Хөдөлмөрийн яам байгуулна гэлээ
Сонгуульд АН олонх болох зорилго өвөртөлж орсон. Хэдийгээр олонх болсон ч гэсэн санасан хэмжээндээ хүрээгүй. Харин тэд ялалт байгуулмагцаа л Засгийн газрыг хэн толгойлох вэ гэдгээ битүүхэн ярилцаж эхэлжээ.
АН-ын удирдлагуудын хийсэн хэвлэлийн хурлын үеэр Бүлгийн дарга Ч.Сайханбилэг, “Намын дүрэмд намын дарга нь Ерөнхий сайд болно” гэж заасан байдаг гэж хариулсан. Тэгэхээр ирэх дөрвөн жилд Н.Алтанхуяг гэдэг Ерөнхий сайдтай байж ч мэдэх нь. Гэхдээ АН-ынхан намынхаа даргыг огцруулах гэж оролдсон удаатай. Намын ажлыг зөв зохион байгуулж, удирдаж чадахгүй байна гэсэн үндэслэлээр огцруулах шаардлага тавьж байсан. Тэгвэл энэ удаад ч Н.Алтанхуягаар төр бариулахгүй гэж намын нөхөд нь эсэргүүцэхийг ч үгүйсгэх аргагүй юм. Гэхдээ одоогоор Ерөнхий сайд хэн болох нь чухал биш гэдгийг тус намынхан хэлж байна. Учир нь, АН ялалт байгуулсан болохоор 90 жил замнаж ирсэн Монголын хөгжлийг арай өөр замд оролцуулж түргэсгэхийг зорьж байгаа гэлээ. Мөн мөрийн хөтөлбөртөө тусгасан Ажилтай орлогтой Монгол хүнийг бий болгохын тулд Хөдөлмөрийн яам байгуулахаа мэдэгдлээ.

0 Сэтгэгдэл