УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Хоёр хөршийн төрийн тэргүүнүүд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцлоо

БНХАУ-ын дарга Си Зиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар өчигдөр Энэтхэгийн Гоа мужид болж байгаа БРИКС-ийн дээд хэмжээний наймдугаар уулзалтын үеэр хоёр талын уулзалт хийж, олон салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хоёр талын харилцааг нэмэгдүүлэхээр тохиролцлоо.
БНХАУ-ын Ханжоу хотод болсон 20-ийн бүлгийн 11 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр БРИКС-ийн /Бразил, ОХУ, Энэтхэг, БНХАУ, Өмнөд Африк/ таван орны удирдагчид уулзалт хийснийг Си Зиньпин дурдаад, энэ үеэр бид энэ эвслийн хамтын ажиллагааг дэмжих талаар санал бодлоо солилцож, чухал үр дүнд хүрсэн билээ гэж мэдэгдэв.
Гоа мужид болж байгаа БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт нааштай үр дүнд хүрч, тус эвслийн хамтын ажиллагаанд шинэ хөшүүрэг бий болгоно гэдэгт БНХАУ найдаж байна гэж тэрбээр мэдэгдлээ.
Тэрбээр цааш хэлэхдээ, 2017 оны БРИКС-ийн уулзалтыг БНХАУ даргалах бөгөөд энэ уулзалтыг амжилттай зохион байгуулах асуудлаар ОХУ болон бусад талуудтай хамтран ажиллахад бид бэлэн байна гэж мэдэгджээ. Мөн тэрбээр, БНХАУ болон ОХУ нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орон болохыг онцлоод, хоёр улс НҮБ, ШХАБ, БРИКС зэрэг олон улсын байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хэрэгтэй гэж мэдэгдсэн байна.
Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хэлэхдээ, "ОХУ болон БНХАУ дээд түвшинд харилцаа холбоотой, олон салбарт хамтын ажиллагаатай ажиллаж байгааг харахад үнэхээр таатай байна. Энэ нь хоёр улсын харилцаанд маш чухал ач холбогдолтой юм. ОХУ нь олон улсын байгууллагын хүрээнд БНХАУ-тай явуулж байгаа хамтын ажиллагаагаа бэхжүүлж, БРИКС-ийн 9 дэх дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад БНХАУ-д дэмжлэг үзүүлнэ гэж амласан" гэв.
Тэрбээр цааш хэлэхдээ, БНХАУ нь ОХУ-ын эдийн засгийн чухал түнш юм гэж дурдаад, эрчим хүч, тээврийн дэд бүтэц, нисэх онгоцны үйлдвэрлэл, сансрын салбарт БНХАУ-тай хийж буй хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

0 Сэтгэгдэл