Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Хараа муудах гол шалтгаан нь нүдний даралт

Жил бүрийн аравдугаар сарын хоёр дахь пүрэв гарагийг дэлхий нийтээр хараа хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн уг өдрийг “Хамтдаа хүчтэй” уриан дор зохион байгуулж байна. Харааны сулралтаас сэргийлэх ач холбогдлын талаар мэдээлэл өгч, чихрийн шижин өвчтэй хүмүүст нүдний торлогийн гэмтэл болон нүдний эвэрлэгийн өөрчлөлтийг эрт илрүүлэх үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийжээ. Мөн 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн эмч нар  үзлэг хийж иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх юм.

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нүдний мэс заслын тасгийн зөвлөх эмч М.Алтанхүү “Манай төв “Хүүхэд бүрийн харааг хамгаалъя” уриан дор тусгай баг ажиллуулж олон үйл ажиллагаа явууллаа. Тухайлбал, нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын 144, 120 дугаар сургуулийн 3000 гаруй хүүхдийн харааг шалгаж үзлэг хийсэн. Үүнээс 600 гаруй хүүхэд давтан үзлэгт орох, харааны шил зүүх зайлшгүй шаардлагатай байсан. Манай төвөөс жилийн хугацаанд хагас сая хүүхдэд харааны шил тааруулж өгсөн. ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийн харааг мөн шалгаж зөвлөгөө мэдээлэл өгч байгаа” хэмээн ярилаа.
Нүд сохрох болон хараа сулрахад хүргэж байгаа нэг гол шалтгаан нь засагдаагүй гэрлийн хугарлын өөрчлөлт болон нүдний даралт ихсэх өвчин байдаг гэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан