Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Б.Лхагвасүрэн: Аль аль нь улсаа бодохгүй л байна даа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболдын санаачилгаар өнгөрсөн сарын эцэст жанжин Д.Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын намар“ нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдсан.
Ингэхдээ  “Никитон”, “Камертон” хамтлагийнхныг нэгэн тайзнаа тоглуулж, тус бүрт нь 50 сая төгрөг өгсөн тайлан нь ил болсноор багагүй шүүмжлэл өрнөж буй. Өдгөө ч хүмүүсийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж байгаа энэ сэдвийн талаар “Сүнс” хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэн фэйсбүүк хуудаснаа “Аль аль нь улсаа бодохгүй л байна даа. Би байсан бол яах байсан бол гэж бодлоо” хэмээн бичсэн өгүүлбэр нь хуурай өвсөн дээр гал тавьсантай адил элдвийн шүүмжлэлд өртөв. Тэр бүү хэл, тогоон дотор нь байдаг, саяхан хамт тоглолт хийгээд явж байсан байж ийм зүйл бичлээ хэмээн шүүмжлэх нэгэн ч байлаа.

Харин энэ талаар дуучин Б.Лхагвасүрэн “Бидний муулж гоочилдог улс орнууд хүнд хэцүү үедээ хүзүүндээ байсан гоёлоо, хөдөлмөрлөж хураасан хөрөнгөө хандивлаад улсаа аварч байсан түүхтэй байдаг. Бид оюунаараа ямар их хоосроов дээ. Урлагийнхны тэд, эд гэх үнэ нь нэг их чухал биш. Төсвийн үрэлгэн байдал л асуудлын гол нь юм. Хоёрдугаарт, хоёр лаг хамтлагийн нүсэр шоуг үнэгүйгээр төв талбай дээр зохион байгуулсан байхад стадионд болсон ICE TOP-ын билеттэй тоглолтоос хамаагүй бага хүнтэй байсан зэрэг нь бодит байдалд эрэлтгүй нийлүүлэлт болсныг гэрчилнэ.

Гуравдугаарт, нийтдээ 217,0 сая төгрөгөөр хийсэн уг шоуг тооцож үзье л дээ. Албан хаагчдын үндсэн цалинг  630,0 төгрөг гэж бодоход 344 хүний нэг сарын цалин болж байна. Хэтэрхий үрэлгэн загнаад байгаа болохоор хэл ам загатнаад хэлсэн үг, сэтгэл гонсойсон бас өөрөөсөө асуусан эргэцүүлэл байлаа” хэмээн тайлбар хийсэн байв. Хамгийн хачирхалтай нь, түүний фэйсбүүкт санал хүсэлтээ илэрхийлсэн олон хүн дотроос нүдэнд туссан хүн нь дуучин Л.Тайванбат байлаа.
Тэрээр “Харин ч бага мөнгө өгсөн. Монголын нүүр царай болсон хоёр чадалтай хамтлаг шүү дээ. Ард түмэндээ оюуны хөрөнгө оруулалт хийсэн хотын даргадаа баярлалаа” гэсэн байв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан