УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Голланд эрүүл хүмүүсийг сайн дураараа амиа егүүтгэхийг зөвшөөрнө гэнэ

Голландад эдгэршгүй өвчтэй хүмүүс өөрийн хүсэлтээр хиймэл амьсгалын аппарат хэрэгслүүдээ салгуулахыг зөвшөөрсөн хууль үйлчлээд 14 жилд болж байна.
Харин одоо тус улсын эрх баригчид эрүүл хүмүүс бусдын тусламжтайгаар амьдралаас явахыг зөвшөөрсөн хууль гаргахаар төлөвлөж байна гэж The Telegraph мэдээллээ. Хэвлэлийн бичсэнээр бол энэ хуулийг баталснаар цаашид амьдрах ямар ч сонирхолгүй болсон, гутрангуй хүмүүс хүсэлтээ гаргаж албан ёсоор амьдралаас явж болох юм байна.
Гэхдээ нэг хэсэг нь хууль боловсруулахад тухайн хүн үнэхээр амьдралаас уйдсан, үүндээ бат итгэлтэй байгаа учраас түүний амь насыг нь тасалж болно гэдгийг үнэнээр нь хөдөлбөргүй нотлох шаардлагатай гэж үзэж байна.
Голланд сайн дураараа амьдралаас явахыг зөвшөөрсөн хууль баталсан анхны улс. 2002 онд баталсан хуулиар бол зөвхөн эдгэршгүй өвчтэй хүмүүс өвчнөө тэсвэрлэж чадахгүй болоод амьдрах ямар ч итгэлгүй болсон тохиолдолд эмнэлгийн аргаар амь насыг нь таслахыг зөвшөөрч байсан юм.
Харин одоо эрүүл хүмүүст ийм зөвшөөрөл өгөх нь хүмүүсийг сайн дураараа амьдралаас явахыг нь зөвшөөрдөг голланд уламжлал бий болгож байна гэсэн шүүмжлэл дагуулж байна.

0 Сэтгэгдэл