УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Эрдэнэ Бишрэлт Мэргэн Ноён хутагт Б.Содномцэрэнгийн мэндэлсэн 130 жилийн ойг тэмдэглэнэ
Монголын түүхэнд хошуу захирах эрх бүхий тамгатай 13 хутагт төрсөний нэг нь Эрдэнэ Бишрэлт Мэргэн Ноён хутагт Б.Содномцэрэн юм. Олонд Өршөө багш хэмээн алдаршсан тэрбээр 1882 онд Сайн ноён хан аймгийн Эрдэнэ Мэргэн Ноён хутагтын шавийн нутаг, одоогийн Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг т төржээ. Өршөө багшийн мэндэлсэний 100 жилийн ойг улсын их баяр наадамтай хамтатган долдугаар сарын 20-нд тэмдэглэхээр болсон байна. Уг ажлын хүрээнд түүний нэрэмжит цэцэрлэг тохижуулах, музьей ажиллуулах, түүний тэргүүлж байсан сүмийг сэргээн засварлах ажлыг аймаг, орон нутгийн удирдлагууд хийж гүйцэтгэж байгаа гэнэ. Өршөө хутагтын тухай олон домог яриа одоо ч нутгийн ард иргэдийн дунд ам дамжин яригдсаар байдаг бөгөөд сүүлийн үеийн судалгаагаар түүнийг 1911 оны болон 1921 оны хувьсгалд өөрийн хувь нэмрийг оруулсан нь батлагдсан гэнэ. Хутагтыг 1937 онд хувьсгалын эсэргүү бүлэгт оролцон цуурхал тараасан хэмээн хилс хэрэг тулгаж буудан хороожээ. Харин 1991 онд хэлмэгдсэн болохыг тогтоон нэр төрийг нь сэргээсэн юм. Өршөө багш хэдийгээр хувилгаан хүн байсан боловч ардын хувьсгалын дараа “хар” болж малчины амьдралыг сонгожээ. МУ-ын Хөдөлмөрийн Баатар, Ардын багш, Гавъяат дасгалжуулагч Ч.Насантогтох, МУ-ын Ардын багш, Гавъяат тамирчин Ч.Дамдчиншарав нар түүний ач нар нь аж.
Ц.Элбэгсайхан
Ц.Элбэгсайхан
0 Сэтгэгдэл
























