Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Ш.Адьшаа хуулийн байгууллагад хандлаа
Сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа Ховд аймагт нэр дэвшсэн Ш.Адьшаа хэлж хэвлэлийнхэнд хандлаа. Тэрээр эргэлзэж байгаа зүйл их байгааг хэлж байлаа. Яагаад гэхээр, шударга явагдаагүй. Сонгуулийн тайлан мэдээ үнэн шударгаар гараагүй. Тиймээс би хууль хяналтын байгууллагад хандаж байгаа юм. Хэрэв сонгуулийн тооллогын үр дүн шударга гарсан бол би бусад нэр дэвшигчиддээ би цэцэг бэлэглэх байлаа. Ховд аймагт 92 хэсгийн хороотой. Энэ хэсгийн хороодод санал тооллогын дүн янз бүрээр гарч байсан. тухайлбал, санал тоолох автомат машин санал тооллоын дүнг 20-30 минутын дараа гаргана гэсэн хуультай. Энэ дагуу мэдээлж байсан. Гэтэл сүүлдээ саналын дүн хэдэн цагаар сунжирч эхэлж, будлиантсан. Ер нь, энэ сонгуулиар бие даагчдад хаалттай зүйл их байсан. 92 хэсгийн хорооноос санал тоолох машины биллийг нэр дэвшигчдэд өгөх ёстой. Гэтэл үүнээс хоёр нь л өгсөн” гэв. Мөн энэ сонгуулиар маш их хууль зөрчсөн үйлдэл гарсан гэнэ. Тухайлбал, хууль сахиулах ёстой УИХ-ын дарга Д.Дэмбэрэл төрийн машин унаж сонгуулийн сурталчилгаа хийж, нэр дэвшигч Ш.Адьшааг уулзалт хийсний дараа 2-3 цагийн дараа сонгогчидтой уулзаж, “Бие даагчийг битгий сонгоорой” гэж хэлж байсан гэнэ. Мөн МАН-аас нэр дэвшигч С.Бямбацогт, МАХН-аас нэр дэвшигч Батцогт нар сонгуулийн сурталчилгааг гэр бүлийн сурталчилгаа явуулжээ. Мөн сонгуулийн сурталчилгааны штабад чагнах тагнах хэрэгсэл байрлуулсан байжээ. Энэ мэтээр хууль бус зүйл маш их хийсэн гэдгийг тэрээр хэлсэн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан