Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа
Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна
Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Грек Хятад хоёр хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхээр тохирлоо
Грект Хятадын Коммунист намын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн Лю Юньшань ба Грекийн эрх баригч “Синаспизмос” намын тэргүүлэгч Алексис Ципрас нар уулзжээ. Уулзалтын явцад хоёр улс хамтын ажиллагааг хөгжүүлэх, Пирей боомтын төслийг хэрэгжүүлэхээ дэмжсэн хэвээр байгаагаа харилцан мэдэгдэцгээв. Хятад нь Грекийг стратегийн түнш, нөхөрсөг улс гэж үздэг, хоёр талын нягт хамтын ажиллагааны тод жишээ нь Пирей боомтын төсөл болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн. Лю Юньшань нь Пирей боомтыг Азиас Европ руу нэвтрэх шинэ үүд болно гэж найдаж байгаагаа хэлсэн байна. Грекийн парламент хэдхэн өдрийн өмнө тус боомтын хувьцааны хяналтын багцыг Хятадад зарахыг зөвшөөрсөн юм. Пирей боомтын хувьцааны 67 хувийг Хятадын “COSCО” компани 368,5 сая еврогоор худалдан авах сонирхолтой байгаагаа энэ оны эхээр мэдэгдээд байсан нь ийнхүү ажил хэрэг болж эхэлжээ. Хувьцааг хоёр шаттайгаар худалдан авах бөгөөд эхний ээлжинт 51 хувийг 280,5 сая еврогоор, үлдсэн 16 хувийг 2021 он хүртэл 88 сая евро төлж авна гэж тохиролцсон байна. Пирей боомтыг “COSCO” компани 2009 оноос эхлэн Азиас Европ руу бараа хүргэх гол төв болгон ашиглаж байсан. Үүний үр дүнд тус боомтын дамжин нэвтрүүлэх чадал таван жилийн дотор гурав дахин өссөн бөгөөд одоо нэгэнт өөрийн болгосон тул яваандаа дэлхийн хамгийн том боомт болох боломжтой аж.

0 Сэтгэгдэл