АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Амьдрах орчныг хамгаалах дэлхийн өдөр

Жил болгоны энэ өдөр Амьдрах орчныг хамгаалах дэлхийн өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. Олон улсын хүрээнд тэмдэглэдэг энэ баяраар Дэлхий амьтны аймгийн амьдрах орчныг хамгаалах асуудалд хүн төрөлхтний анхаарлыг татах зорилготой. Тэмдэглэлт өдрийг анхлан Европын зэрлэг байгаль ба амьдрах унаган орчныг хамгаалах Бернийн конвенцийн хүрээнд баталсан байдаг. Хүн төрөлхтөн өөрийн үйл ажиллагаагаараа байгаль орчинд нөлөөлөн өөрчилсөөр удаж байна. Сүүлийн жилүүдэд энэхүү нөлөөллийн эрчим ба цар хүрээ нь огцом нэмэгдсэн. Аж үйлдвэрлэл хөгжиж, уул уурхай хүч түрж, барилга байгууламжийн тоо нэмэгдэж, хотууд хаяагаа тэлэхийг дагаад хувиран өөрчлөгдөж, малын бэлчээр, тариан талбай болон эвдэрч байгаа газрын талбай жил ирэх тусам улам бүр нэмэгдсээр. Ийнхүү унаган байгалийн оршин тогтнох гол нөхцөл болж байдаг газрыг хүн бодлогогүйгээр өөрчлөн эвдэлж байгаагаас мянга мянган төрөл зүйлийн араатан амьтад амьдрах газаргүй болон устаж байна. Сүүлийн хэдхэн зууны дотор 150 зүйлийн хөхтөн амьтан, 139 шувуу устан үгүй болсон.
Нэг хөдөлгөсөн чулуу эргэж байрандаа орох гэж олон жил зовдог гэдэг. Гэтэл нэг устаж үгүй болсон зүйлийн амьтныг ямар ч мундаг менежмент, шинжлэх ухаан, техник дайчлаад эргээд сэргээж чадахгүй, боломж ч үгүй. Иймд Амьдрах орчныг хамгаалах дэлхийн өдрөөр хүн төрөлхтөн өөрсдийгөө байгалийн нэг хэсэг гэдгийг эргэн санаж, байгаль орчноо эргэн засах боломжгүй хортой нөлөөлөл үзүүлэхгүй байхад анхаарч, эргэцүүлэн бодох ёстой.

0 Сэтгэгдэл