Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Спортын төрөлжсөн дунд сургууль ашиглалтад орлоо

Ирээдүйн тив, дэлхийн аваргыг бэлтгэх “Спортын төрөлжсөн сургалттай долдугаар дунд сургууль”-ийг орон нутгийн төсвийн  2,4 тэрбум төгрөгөөр барьж ашиглалтад оруулжээ. Ингэснээр спорт сонирхдог, хичээллэдэг хүүхдүүд, тамирчид бэлтгэл сургуулилтаа хийх бүрэн боломжтой болсон байна. Монгол Улсын хэмжээнд спортын төрөлжсөн сургууль найм байдаг бол 240 хүүхдийн багтаамжтай долдугаар дунд сургуулийг ашиглалтад оруулснаар ес дэх сургууль нь болж буйгаараа онцлогтой. Энэ сургуульд хүүхдүүд хөнгөн атлетик, үндэсний бөх, ширээний теннис, бадминтон, үндэсний сур, жүдо, сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, даам зэрэг спортын төрлөөр хичээллэж өөрийгөө хөгжүүлэх боломжтой. Түүнчлэн тус сургууль ашиглалтад орсноор шинээр 35 ажлын байр бий болжээ.
 Дашням, Балжинням давхацсан энэхүү баярт үйл явдалд Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир, Засаг дарга Н.Наранбаатар болон холбогдох албаны хүмүүс оролцож баяр хүргэж амжилт хүссэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан