УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Европ амласан 3 тэрбумаа өгсөнгүй гэж Турк буруутгав
Европын холбоо дүрвэгсдийн асуудлын шийдэхэд дэм болгон өгөхөөр амласан 3 тэрбум еврогоо өгсөнгүй гэж Туркийн Ерөнхийлөгч Эрдоган буруутгажээ. Эрдоган Анкарад үг хэлэхдээ “Одоо Туркт 3 сая дүрвэгч амьдарч байна. Бид Ерөнхий Ассамблейд очихдоо энэ сэдвийг НҮБ-аар хэлэлцүүлсэн. Гэтэл хэн ч сэдвийг хөндөхгүй байгаа нь яваандаа мартуулахыг хүсч байгаа мэт сэтгэгдэл төрж байна. 3 тэрбум евро өгнө гэж амалчихаад хэлсэндээ хүрээгүй. Амласан хугацаа дуусах гээд байтал ердөө 179 сая евро орж ирсэн” гэж зэмлэжээ.
Европын холбооны өгнө гэж амалсан мөнгийг Турк өөрийн хэрэгцээнд ашиглах гээгүй дүрвэгсдийн амьдрах орчныг сайжруулах, эм, хүнсээр хангахад зарцуулах гэж байгаа хэмээн Эрдоган онцолж. Тэрээр “Энэ мөнгө дүрвэгсдийнх болохоос биднийх биш. Гэтэл ам гарчихаад биелүүлэхгүй байна. Тэгээд бас дээр нь ахиад 3 тэрбум евро өгөх ч юм шиг яриад байгаа ч эхний амлалтаа биелүүлэхгүй байна. Бид тэсрэх бөмбөгнөөс зугатаж байгаа хүмүүсийн өмнө хүлээсэн хүмүүнлэгийн болон исламын шашны үүргээ биелүүлнэ” гэв.
Одоогийн байдлаар Туркт Сирийн 2,7 сая, Иракийн 300 мянга гаруй дүрвэгсэд амьдарч байна. Тэдний нэг хэсэг нь Сиритэй хил залгаа бүс нутагт майхан хотхонуудад амьдарч байгаа бол нөгөө хэсэг нь Туркийн мужуудаар тархан суурьшжээ. Дүрвэгсдийг байршуулахад шаардлагатай хамгийн наад захын хэрэгцээг хангахын тулд Туркийн Засгийн газар төсвөөсөө 20 тэрбум гаруй ам.доллар зарцуулсан тухайгаа нэг бус удаа мэдэгдсэн юм.
Европын холбоо дүрвэгсдийн асуудлын шийдэхэд дэм болгон өгөхөөр амласан 3 тэрбум еврогоо өгсөнгүй гэж Туркийн Ерөнхийлөгч Эрдоган буруутгажээ. Эрдоган Анкарад үг хэлэхдээ “Одоо Туркт 3 сая дүрвэгч амьдарч байна. Бид Ерөнхий Ассамблейд очихдоо энэ сэдвийг НҮБ-аар хэлэлцүүлсэн. Гэтэл хэн ч сэдвийг хөндөхгүй байгаа нь яваандаа мартуулахыг хүсч байгаа мэт сэтгэгдэл төрж байна. 3 тэрбум евро өгнө гэж амалчихаад хэлсэндээ хүрээгүй. Амласан хугацаа дуусах гээд байтал ердөө 179 сая евро орж ирсэн” гэж зэмлэжээ.Европын холбооны өгнө гэж амалсан мөнгийг Турк өөрийн хэрэгцээнд ашиглах гээгүй дүрвэгсдийн амьдрах орчныг сайжруулах, эм, хүнсээр хангахад зарцуулах гэж байгаа хэмээн Эрдоган онцолж. Тэрээр “Энэ мөнгө дүрвэгсдийнх болохоос биднийх биш. Гэтэл ам гарчихаад биелүүлэхгүй байна. Тэгээд бас дээр нь ахиад 3 тэрбум евро өгөх ч юм шиг яриад байгаа ч эхний амлалтаа биелүүлэхгүй байна. Бид тэсрэх бөмбөгнөөс зугатаж байгаа хүмүүсийн өмнө хүлээсэн хүмүүнлэгийн болон исламын шашны үүргээ биелүүлнэ” гэв.
Одоогийн байдлаар Туркт Сирийн 2,7 сая, Иракийн 300 мянга гаруй дүрвэгсэд амьдарч байна. Тэдний нэг хэсэг нь Сиритэй хил залгаа бүс нутагт майхан хотхонуудад амьдарч байгаа бол нөгөө хэсэг нь Туркийн мужуудаар тархан суурьшжээ. Дүрвэгсдийг байршуулахад шаардлагатай хамгийн наад захын хэрэгцээг хангахын тулд Туркийн Засгийн газар төсвөөсөө 20 тэрбум гаруй ам.доллар зарцуулсан тухайгаа нэг бус удаа мэдэгдсэн юм.
0 Сэтгэгдэл
























