УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Калифорнид газар хүчтэй хөдөлж болзошгүй

“Los Angeles Times” сонин Америкийн Калифорни мужид ойрын үед газар маш хүчтэй хөдлөх эрсдэл байгаа тухай геофизикч эрдэмтэд анхааруулсан гэж бичсэн байна.
Номхон далайн ба Хойд Америкийн тектоник хавтангууд тулдаг завсар үүссэн Сан-Андреас хагарлын орчим сүүлийн үед идэвхжил ихээр бүртгэгдсэн тул ийм тооцоо хийгджээ. Зөвхөн өнгөрсөн долоо хоногт гэхэд л 4,3 магнитуд хүртэлх олон тооны жижиг газар хөдлөлийг эрдэмтэд бүртгэн авсан байна. Эдгээр жижиг газар хөдлөлт нь бүтэн хоног хүртэл үргэлжилж байсан. Мэдрэгч төхөөрөмжүүд нийт газрын чичиргээ бүртгэгдсэн 200 гаруй бүсийг бүртгэн авчээ.
Энэ олон жижиг чичирхийлэл нь Сан-Андреасын идэвхийг нэмэгдүүлж болзошгүй гэж эрдэмтэд үзсэн байна.
Калифорни мужийн эргийн орчим нийт 1300 км үргэлжилдэг энэхүү асар том хагарлын орчим хүчтэй газар хөдлөлт болдгоороо алдартай. Холливуд энэ тухай кино авсан байдгийг уншигч та үзэж байсан байх.
Энэ бүс нутагт 150-200 жил тутамд асар хүчтэй газар хөдлөлт болдог бөгөөд энэ хугацаа ч хэдийнэ хэтрээд байгаа нь байдлыг нэлээд эрсдэлтэй болгож буй. Калифорни мужид хамгийн сүүлд 1812 онд Сан-Хуан-Капистрано хотын орчим 7,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдэж байжээ.

0 Сэтгэгдэл