УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Өмнөд Солонгосын сөрөг хүчин умардаас цагаач авахгүй гэлээ
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ген Хи аравдугаар сарын 1-нд тус улсын Зэвсэгт хүчний өдрөөр тохиолдуулан хэлсэн үгэндээ “Умардын иргэд Өмнөд шинэ итгэл найдвар, шинэ амьдрал олж авч болно” гэснийг парламент дахь сөрөг хүчнийхэн хүчтэй шүүмжилж байна.

Өмнөд Солонгосын сөрөг хүчний гол нам "Тобуро"-ийн дарга У Сан Хо нь Ерөнхийлөгчийн хэлсэн үг нь илэрхий Умардын дэглэмийн эсрэг агуулгатай байгаа нь сүүлийн үед ихээхэн таагүй болсон хоёр улсын харилцааг улам муутгаж болзошгүй гэжээ. Ингээд зогсохгүй “Умардын дэглэм нуран унавал цагаачдын давалгаа Өмнөдийг нөмрөн авч, одоо Европт болоод байгаатай адил зүйл болно. Умардаас ердөө 100 мянган дүрвэгч БНСУ руу нэвтрэн ороход л Сөүлийн дүүрэг болгонд орон гэргүй 4000 хүн амьдардаг болж хувирна” гээд энэ мэт шалтгааны улмаас Ерөнхийлөгчийн мэдэгдэл нь хариуцлагагүй зүйл гэлээ.
Сөрөг хүчний “Ардын нам”-ын дарга Пан Жи Вон нь мөн адил бодолтой байгаагаа хэлээд байдал яаж ч эргэсэн Өмнөд Солонгос бэлэн байх ёстой ч Хойд Солонгосыг өөрсдөө өдөөн хатгах ёсгүй гэлээ. Тэрээр “Одоогоор хоёр улсын хоорондох хямралыг шийдэх цорын ганц хувилбар нь харилцан яриа. Хэрэв бид Солонгосыг үнэхээр л энх тайван замаар нэгтгэхийг чармайж байгаа юм бол хэлэлцээ хийхээр тохиролцох ёстой. Иймд Ерөнхийлөгчийг байр сууриа эргэн харахыг хүсч байна” гэж.
Гэвч Өмнөд Солонгосын эрх баригчид байр сууриа өөрчлөх бодолгүй байгаа гэдгээ ойлгуулав. Эрх баригч “Сэнури” намын төлөөлөгч Чон Жин Сок нь Өмнөд Солонгосын Үндсэн хуулинд Хойд Солонгосын иргэдийг түр хугацаанд булаан эзлэгдсэн нутаг дээр байгаа Өмнөдийн иргэд гэж заагдсан байдгийг онцлов. Чон Жин Сок нь “Энэ бүхнээс үүдээд манай Засгийн газар нь тэдгээр иргэнийг хамгаалах, ёс төртэй амьдрах боломжоор хангах үүрэгтэй. Ерөнхийлөгч нь Өмнөд Солонгос руу дүрвэн гарагсдыг хүлээн авахад бэлэн гэдгийг хэлсэн болохоос дүрвэгсдийг хүчээр ийш нь зөөх тухай яриагүй” гэжээ.

0 Сэтгэгдэл
иргэн
өмнөд Солонгосынхон их юм бодож том горьдоод хэрэггүй байх өө.Угаасаа хойт Солонгосоос ганц нэгээрээ оргож л ирнэ үү гэхээс олноороо дүрвэж ирэх хүн байхгүй ш дээ.Энэ бол хойт Солонгосын иргэдийг дүрвэхийг уриалсан өдөөн хатгасан мэдэгдэл шүү дээ...
2016.10.05