Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Б.Болор: “Эрдэнэт”-ийн төлөх татвар хоёр сарын дотор багасна гэж байхгүй

“Эрдэнэт” үйлдвэрийн 51 нөгөө талд бэлэглэсэн Сангийн сайд асан Б.Болорын хоёр ч нууц тушаалыг хүчингүй болгох талаар өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж мэдээлэл хийсэн. Түүний мэдэгдлийн хариу тайлбарыг Сангийн сайд асан Б.Болор цахим хуудсаараа дамжуулан өгчээ.

Тэрээр “Сүүлийн үед гарч буй мэдээллүүдийн талаар байр сууриа илэрхийлээчээ гэсэн хүсэлт олон нийт тэр дундаа сэтгүүлчдийн зүгээс ихээр ирж байгаа учраас өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан үзэл бодлоо хуваалцъя гэж бодлоо.
ОХУ өөрийн эзэмшлийн хувь болох 49 хувийг Монголын компанид худалдсан. Оростой хийж байсан хэлэлцээрээр үе үеийн Засгийн газар үүнийг л Оросын талаас хүсдэг байсан. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ч олон жил Засгийн газрын гишүүнээр ажилласан хүний хувьд үүнийг сайн мэдэж байгаа. Гэхдээ миний бие Ц.Нямдорж гишүүнтэй хувь хүнийхээ хувьд нэлээд дотно байдаг, мөн үе үе уулзаж, санал бодлоо солилцдог хүний хувьд гишүүн уг асуудлаар тодруулга хүсэж, эргэлзээгээ тайлах гэж байгаа нь зүйн хэрэг гэж бодож байна.

“Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын талын эзэмшлийн 49 хувийг худалдлаа гэсний дараа Төлөөлөн удирдах зөвлөлд өөрчлөлт орж, шинэ дүрэм журмаа батлуулах шаардлага болон Засгийн газрын шийдвэрийг үндэслэж уг тушаал гарсан. Монгол Улсад 51 хувийн эрхийг хэрэгжүүлэх бүрэн эрх нь бий. Учир нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК өнөөдөр 100 хувь үндэсний үйлдвэр болсноор Монгол Улсын хуульд захирагдаж ажиллах болно.

Дэлхийн болон үндэсний томоохон компаниудын жишгээр ТУЗ-ийн дарга нь цөөнх эсвэл хараат бус гишүүнээр сонгогдсон байдаг. Харин гүйцэтгэх удирдлага бол олонхиос томилогдох учиртай. Төрөөс томилогдсон гүйцэтгэх удирдлага болох Ц.Даваацэрэн захирал ажлаа хийж л байгаа. Харин шинэ засаг өөр бодолтой байгаа бол дүрмээ өөрчлөх, удирдлагаа солих зэрэг бүх зүйл нээлттэй. Үүнийг надаар хэлүүлэлтгүй бүгд л мэдэж байгаа байх.

Татвар төлөлтийн хувьд ОХУ 49 хувиа Монголд худалдсанаар төлөх татвар буурна гэж байхгүй. Тэгээд ч хоёрхон сарын дотор татвар төлөлт буурлаа гэж дүгнэлт хийх ямар ч боломжгүй.

Ер нь “Эрдэнэт” үйлдвэр үе үеийн улс төрчдийн “шахаа”-ны бизнесээ хийдэг компани болсон байсныг бүгд л ярьдаг, бичдэг. Харин одоо бол энэ байдал нэлээд хумигдах, улмаар бүрмөсөн арилах боломжтой болж байгаа. “Эрдэнэт” үйлдвэр илүү зардалгүй ажилласнаараа 51 хувийг эзэмшдэг улсдаа ч ашигтай, 49 хувь эзэмшдэг хэсэгтээ ч ашигтай шүү дээ. Хамгийн сүүлд хийсэн шалгалтаар бэлгэвч хүртэл шахаж байсан нь илэрсэн байдаг. Энэ бүх зүйл сүүлийн 20 гаруй жил арай л хэтэрсэн байсан. Харин одоогийн захирал Ц.Даваацэрэнг би хувьдаа “Эрдэнэт” үйлдвэрийг зөв удирдаж байгаа гэж дүгнэдэг” гэжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан