УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Орос маягийн өгөөмөр зан

Б.БАДРАЛ
Рио-де-Жанейрогийн Паралимпын тоглолтын нээлтээр Оросын далбааг барьж жагссан Беларусийн Спортын яамны ажилтан Фомочкинд оросууд байр бэлэглэв. Энэ тухай Оросын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мария Захарова “Facebook” хуудсан дээрээ мэдэгдсэн байна. Найзынх нь найз нь түүнд хандан Фомочкины зоримог үйлдэлд талархаж байгаагийн илрэл болгон байр бэлэглэх хүсэлтэйгээ хэлээд тус болохыг хүссэн аж. Захарова хүсэлтийг ёсоор болгож яамны шугамаараа Фомочкинтой холбогдон ойлголцолд хүрчээ. Тэрээр “Болсон бүгдийг тоочих хэрэггүй байх. Ямар ч байсан байр жинхэнэ гэдгийг би өөрөө очиж шалгасан. Манай беларусийн баатарт ийм бэлэг өгсөн нууцлаг Монте-Кристо гүн гээч хэн болохыг маргааш олж мэдэцгээгээрэй” гэжээ. Оросын паралимпын тамирчдыг допинг хэрэглэсэн байж болзошгүй гэсэн үндэслэлгүй хардалтын улмаас шигшээг бүхэлд нь тэмцээнээс хассан юм. Үүний дараанаас Орос оролцоогүй ч далбааг барьж алхах тухай яригдаж эхлэхэд тоглолтын үеэр улс төрийн шинжтэй ямар нэг үйлдэл хийх хориотой гээд Оросыг туг далбааг барьж алхсан улсын тамирчныг төдийгүй шигшээг нь тэмцээнээс бүхэлд нь хасах хүртэл арга хэмжээ авна гэж анхааруулж байв. Гэхдээ л есдүгээр сарын 8-нд болсон нээлтийн ажиллагаан дээр Беларусийн Спортын яамны ажилтан Фомочкин Оросын далбааг мэдэгдүүлэлгүй авч орсон төдийгүй 100 орчим метр газар дэлгэн алхсан. Үүний дараа Оросын далбааг хурааж, Фомочкиныг Паралимпын тэмцээнээс хөөсөн юм.
araggui belay russi
ёстой жинхэнэ цагаан орос мөн дөө.Ийм хүмүүсийг л эх оронч, үндэсний үзэлтэн гэдэг юм шүү дээ.
estoi mundag ooriinhooroo baij chadsan mundag zaluu.

Б.БАДРАЛ
Рио-де-Жанейрогийн Паралимпын тоглолтын нээлтээр Оросын далбааг барьж жагссан Беларусийн Спортын яамны ажилтан Фомочкинд оросууд байр бэлэглэв. Энэ тухай Оросын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мария Захарова “Facebook” хуудсан дээрээ мэдэгдсэн байна. Найзынх нь найз нь түүнд хандан Фомочкины зоримог үйлдэлд талархаж байгаагийн илрэл болгон байр бэлэглэх хүсэлтэйгээ хэлээд тус болохыг хүссэн аж. Захарова хүсэлтийг ёсоор болгож яамны шугамаараа Фомочкинтой холбогдон ойлголцолд хүрчээ. Тэрээр “Болсон бүгдийг тоочих хэрэггүй байх. Ямар ч байсан байр жинхэнэ гэдгийг би өөрөө очиж шалгасан. Манай беларусийн баатарт ийм бэлэг өгсөн нууцлаг Монте-Кристо гүн гээч хэн болохыг маргааш олж мэдэцгээгээрэй” гэжээ. Оросын паралимпын тамирчдыг допинг хэрэглэсэн байж болзошгүй гэсэн үндэслэлгүй хардалтын улмаас шигшээг бүхэлд нь тэмцээнээс хассан юм. Үүний дараанаас Орос оролцоогүй ч далбааг барьж алхах тухай яригдаж эхлэхэд тоглолтын үеэр улс төрийн шинжтэй ямар нэг үйлдэл хийх хориотой гээд Оросыг туг далбааг барьж алхсан улсын тамирчныг төдийгүй шигшээг нь тэмцээнээс бүхэлд нь хасах хүртэл арга хэмжээ авна гэж анхааруулж байв. Гэхдээ л есдүгээр сарын 8-нд болсон нээлтийн ажиллагаан дээр Беларусийн Спортын яамны ажилтан Фомочкин Оросын далбааг мэдэгдүүлэлгүй авч орсон төдийгүй 100 орчим метр газар дэлгэн алхсан. Үүний дараа Оросын далбааг хурааж, Фомочкиныг Паралимпын тэмцээнээс хөөсөн юм.
0 Сэтгэгдэл
zochin
araggui belay russi
2016.10.04
2016.10.04
2016.10.04
2016.10.04
























