УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Энэтхэгийн Ерөнхий сайдыг заналхийлсэн зурвас бүхий тагтааг барьжээ
Б.БАДРАЛ
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модийг сүрдүүлэн заналхийлсэн утга бүхий захидал тээсэн тагтааг Энтхэгийн Патханкот хотоос барьсан байна. Зурвас зөөхөөр тусгайлан сургасан тагтааг Пакистаны нутгаас санаатайгаар явуулсан гэж Энэтхэгийн тусгай албад үзэж байгаа аж. Тус зурвасыг Пакистаны албан ёсны хэл болох урдугаар бичсэн байсан нь ийм дүгнэлт гарахад нөлөөлсөн бололтой. Захидалд “Биднийг 1971 оных шиг хүмүүс гэж андуурах хэрэггүй. Бид Кашмирын өсийг авна. Одоо хүүхэд болгон Энэтхэгийн эсрэг байлдахад бэлэн” гэсэн байжээ.
1971 оны гэдэг нь Энэтхэг Пакистаны гурав дахь дайныг хэлжээ. Энэ дайнд Пакистан улс томоохон ялагдал хүлээж Дорнод Пакистан нэртэй муж нь салан тусгаарлаж Бангладеш гэдэг бие даасан улс болсон түүхтэй.
Есдүгээр сарын 29-нд Энэтхэгийн Жаму ба Кашмир мужтай залгаа Пакистаны хилийн дагуу зэвсэгт мөргөлдөөн болж олон арван хүн алагдсанаас болж хоёр улс ахин томоохон дайн дэгдээж магадгүй байдалд ороод байгаа. Энэтхэгийн Ерөнхий сайд нь Пакистаны дэмжлэгийг авдаг салан тусгаарлагч, алан хядагчдын эсрэг эрс хатуу арга хэмжээ авна гэсний хариуд ийнхүү сүрдүүлж байгаа аж.
Б.БАДРАЛЭнэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модийг сүрдүүлэн заналхийлсэн утга бүхий захидал тээсэн тагтааг Энтхэгийн Патханкот хотоос барьсан байна. Зурвас зөөхөөр тусгайлан сургасан тагтааг Пакистаны нутгаас санаатайгаар явуулсан гэж Энэтхэгийн тусгай албад үзэж байгаа аж. Тус зурвасыг Пакистаны албан ёсны хэл болох урдугаар бичсэн байсан нь ийм дүгнэлт гарахад нөлөөлсөн бололтой. Захидалд “Биднийг 1971 оных шиг хүмүүс гэж андуурах хэрэггүй. Бид Кашмирын өсийг авна. Одоо хүүхэд болгон Энэтхэгийн эсрэг байлдахад бэлэн” гэсэн байжээ.

0 Сэтгэгдэл