УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Босогчидтой найрамдсан нь колумбичуудад таалагдсангүй

Б.БАДРАЛ
Колумбид олон жилийн турш явагдсан партизаны дайн дуусч марксист үзэл баримтлал бүхий “Колумбийн хувьсгалт зэвсэгт хүчин” бүлэглэл нь Засгийн газартайгаа энхийн гэрээ байгуулсан явдал дэлхийн нийтийн анхаарлын төвд орсон билээ. 1964 оноос хойш үргэлжилж, 220 мянга гаруй хүний аминд хүрсэн партизаны дайн дууссан болохоор ингэж анхаарал татахаас өөр аргагүй. Гэрээнд гарын үсэг зурах ёслолд босогчдын тэргүүн Родриго Лондоньо Эчеверри ба Колумбийн Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантосоос гадна НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Кубын тэргүүн Рауль Кастро зэрэг хүмүүс оролцсон.
Засгийн газар ба босогчдын хооронд байгуулсан гэрээг бүх ард түмний санал асуулгаар бүрэн баталгаажуулах ёстой байсан. Урьдчилсан санал асуулгаар колумбичуудын 60 хувь нь босогчидтэй байгуулсан энхийн гэрээг зөвшөөрнө гэсэн багцаа гарч байтал санал асуулгын дүнгээр санал асуулгад оролцсон хүмүүсийн 50,23 хувь нь эсэргүүцсэн байна. Босогчидтой энхий хэлэлцээр байгуулахыг эсэргүүцэгчдийг Колумбийн экс Ерөнхийлөгч Альваро Урибэ тэргүүлж. Тэрээр босогчдыг бүгдийг нь шоронд хорих ёстой болохоос биш өршөөл үзүүлж, парламентад суудал олгох ёсгүй гэж бодож байгаагаа удаа дараалан илэрхийлж байсан нь санал асуулгын дүнд нөлөөлсөн бололтой.
2012 оноос хойш Кубын нийслэл Гавана хотод босогчид ба Колумбын Засгийн газрын хооронд дөрвөн жил гаруй үргэлжилсэн хэлэлцээрт газар өмчлөлийн өөрчлөлт, хар тамхины хууль бус эргэлтэд босогчдын хамрагдсан байдал, мөргөлдөөний улмаас хохирсон хохирогчдыг төрөөс хамгаалах, босогчдын зэвсгээ сайн дураар хураалгах нөхцөл, экс босогчдын улс төрийн амьдралд хамрагдах байдал зэрэг маш чухал бөгөөд нэн ээдрээтэй асуудлыг тусгасан байдаг. Колумбийн ард түмэн эсэргүүцсэн ч Ерөнхийлөгч нь гарын үсэг зурж баталгаажуулсан энхийн гэрээ ёсоор босогчид зэвсэгт тэмцлээс татгалзан эрх зүй дээр суурилсан улс төрийн үйл явцад нэгдэх бөгөөд тэдэнд 2026 он хүртэл Конгресст шууд 10 суудал олгож байх, 2018 оны парламентын ба Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхийг өгөөд байсан юм.
Ард түмэн байр сууриа илэрхийлсэн хэдий ч Колумбын Ерөнхийлөгч нь босогчидтэй байгуулсан энхий гэрээ үйлчилсэн хэвээр байх болно, дайн ахин дэгдэхгүй гээд албан тушаал хаших сүүлийн секунд хүртэл энэхүү энхийн гэрээг хэрэгжүүлэхийн төлөө зүтгэнэ гэж мэдэгджээ.
Нам хоорондын зөрчил, нийгмийн дээд ба доод давхарга хоорондын эрс ялгаа, эрх мэдлээ ашиглан хүчээр далайлгах ямаршуу таагүй үр дагаварт хүргэж болохыг Колумбийн Засгийн газар ба “Колумбийн хувьсгалт зэвсэгт хүчин” босогчдын бүлэглэл хоорондын тэмцэл харуулж байна. Хэрэв саяны санал асуулгаар энхийн гэрээг олонхийн саналаар зөвшөөрсөн бол хар тамхины хууль бус наймаа, хүн хулгайлах, алан хядах ажиллагаа гэх мэт таагүй үзэгдэл эрс багасч аялал жуулчлал хөгжих, гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх, дэд бүтцийг хөгжүүлэх таатай орчин бүрдэнэ гэж Засгийн газар нь тооцсон байжээ.

0 Сэтгэгдэл