УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Афганистанд гурван жилийн дотор 750 сая фунт өгнө

Их Британи нь Афганистаны эдийн засгийг тогтворжуулах, афганчуудын амьдралын түвшнийг нэмэгдүүлэх зорилгоор 750 сая фунтын тусламж үзүүлэхээр болсон байна. Британийн Олон улсын хөгжлийн сайд Прити Пател “Британи сүүлийн арваад жилийн турш Афганистанд байрлах хугацаандаа аюулгүй байдлыг сайжруулах, тус улсыг ахиад Британид заналхийлж болох олон улсын алан хядагчдын төв болоход нь саад болж чадсан. Сая гаруй хүүхдийг сургуультай болгосон, эрүүл мэндийн салбарыг сайжруулсан гээд афганчуудын амьдралыг бид ихээхэн хөгжүүлсэн. Гэхдээ асар их асуудал үлдсэн, ялангуяа “Талибан”-ы зүгээс аюул заналхийлсэн хэвээр байна. Иймд бид 2017-2020 оны хооронд Афганистанд 750 сая фунтыг төсвөөсөө гарган өгөхөөр шийдлээ” гэжээ. Тусламжийн тэрбум орчим ам.долларыг эрүүл мэнд ба боловсрол, иргэдийн дотоод шилжилт хөдөлгөөнийг хамгаалах, минажуулсан газрыг аюулгүй болгоход зарцуулах аж.

0 Сэтгэгдэл