УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Америкийн олзны дроны зургийг харуулж өөрийгөө хамгаалах чадвараа харуулав
Америк тэргүүтэй өрнөдийн орнууд сүүлийн жилүүдэд нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дроныг өргөн ашиглах болсон. Дроныг тагнуулын нислэг хийх, хяналт тавих ба агаараас цохилт өгөхөд ашиглаж байгаа. Ирак, Афганистан, Ливи, Сирид болж байгаа үйл явдал дрон ашиглах нь эсрэг талд хөнөөл учруулах чадвараараа ердийн сөнөөгч, бөмбөгдөгч онгоцноос дутахгүй болохыг харуулж байна. Иймд өрнө дахинтай сөргөлддөг улс орнууд дрон эсэргүүцэх техник, технологио хөгжүүлэх, өөрсдөө дрон барихад онцгой анхаарах болсон.
Жишээлбэл, Ираны Цэргийн нисэх хүчнийхэн америкчуудаас олзолсон “RQ-170 Sentinel” дроны зургийг байршуулж өөрсдийгөө ийм төрлийн зэвсгээс хамгаалах чадвартай гэдгээ харуулав. Батлагдаагүй мэдээгээр Америкийн “RQ-170 Sentinel” дроныг 2011 онд Ираны агаарын хилийг зөрчсөний дараагаар тусгай техник ашиглан өөрийн удирдлагадаа оруулж, бүрэн бүтнээр газардуулж олзолсон. Үүнээс гадна Америкийн “MQ-1C”, Израйлийн “Hermes 450” дронуудын зургийг харуулсан байна. Энэ хоёр дроныг 2014 онд хил зөрчсөний дараа Ираны сөнөөгч онгоцууд унагаасан аж. Үүнээс гадна иранчууд өөрсдийн үйлдвэрлэсэн “Саегэ” нэртэй дроны зургийг харуулсан байна. Энэ дроны гадаад байдал нь Америкийн “RQ-170 Sentinel”-тай маш адил тул 2011 онд олзолж авсан дроныг ашиглан өөрийн болгож үйлдвэрлэсэн гэж шинжээчид үздэг.
Америк тэргүүтэй өрнөдийн орнууд сүүлийн жилүүдэд нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дроныг өргөн ашиглах болсон. Дроныг тагнуулын нислэг хийх, хяналт тавих ба агаараас цохилт өгөхөд ашиглаж байгаа. Ирак, Афганистан, Ливи, Сирид болж байгаа үйл явдал дрон ашиглах нь эсрэг талд хөнөөл учруулах чадвараараа ердийн сөнөөгч, бөмбөгдөгч онгоцноос дутахгүй болохыг харуулж байна. Иймд өрнө дахинтай сөргөлддөг улс орнууд дрон эсэргүүцэх техник, технологио хөгжүүлэх, өөрсдөө дрон барихад онцгой анхаарах болсон. Жишээлбэл, Ираны Цэргийн нисэх хүчнийхэн америкчуудаас олзолсон “RQ-170 Sentinel” дроны зургийг байршуулж өөрсдийгөө ийм төрлийн зэвсгээс хамгаалах чадвартай гэдгээ харуулав. Батлагдаагүй мэдээгээр Америкийн “RQ-170 Sentinel” дроныг 2011 онд Ираны агаарын хилийг зөрчсөний дараагаар тусгай техник ашиглан өөрийн удирдлагадаа оруулж, бүрэн бүтнээр газардуулж олзолсон. Үүнээс гадна Америкийн “MQ-1C”, Израйлийн “Hermes 450” дронуудын зургийг харуулсан байна. Энэ хоёр дроныг 2014 онд хил зөрчсөний дараа Ираны сөнөөгч онгоцууд унагаасан аж. Үүнээс гадна иранчууд өөрсдийн үйлдвэрлэсэн “Саегэ” нэртэй дроны зургийг харуулсан байна. Энэ дроны гадаад байдал нь Америкийн “RQ-170 Sentinel”-тай маш адил тул 2011 онд олзолж авсан дроныг ашиглан өөрийн болгож үйлдвэрлэсэн гэж шинжээчид үздэг.
0 Сэтгэгдэл
























