УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Америкчуудыг анхнаасаа алан хядагчдыг хадгалж үлдэх сонирхолтой байсан гэлээ
Б.БАДРАЛ
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Сирийн иргэний дайн, Алеппо хотын орчим болж байгаа байлдааны ажиллагаатай холбоотойгоор Британийн “BBC” сувагт ярилцлага өгөхдөө америкчуудыг ойлгомжгүй байр суурь баримтлаж байна гэж шүүмжлэв. Шууд ярианы үеэр “BBC”-ийн хөтлөгч Сири, Алеппо, Малайзын онгоц гэх мэт сэдвээр Лавровоос нэлээд эвгүй асуулт асууж байсан.
Тухайлбал, хөтлөгч нь Алеппо хот маш хүчтэй бөмбөгдөлтөд өртөн олон зуун хүн үхсэнд Оросын тал ямар тайлбар өгөх тухай асуусан. Лавров хариуд нь, Сирийн арми ба Оросын онгоцууд энгийн иргэдийг бөмбөгдөөгүй, зөвхөн алах хядах “Аль- Нусра” бүлэглэл ба тэдний хамсаатнуудын байрлалд цохилт өгч байгаа гэдгийг онцлов. Ингээд зогссонгүй Оросын онгоцууд ба Сирийн армийнхан “Аль-Нусра” бүлэглэлд цохилт өгөх болгонд америкчууд дайралтаа нэн даруй зогсоохыг шаардаж байсан төдийгүй энэ бүлэглэлийн эсрэг ганц ч удаа цохилт өгч байгаагүй гэдгийг онцлов. Иймд америкчууд анхнаасаа “Аль- Нусра”-г аль нэг нөөц төлөвлөгөөг хэрэгжүүлэх эсвэл мөргөлдөөний явцад Асадын дэглэмийг солих шаардлага гарлаа гэж үзвэл ашиглах зорилгоор хадгалж үлдэх төлөвлөгөөтэй байсан гэж үзэх бүх үндэслэл байгааг хэлжээ. Тэрээр Алеппо хотын орчим Сирийн Засгийн газрын армийн эсрэг байлдаж байгаа алан хядах “Аль-Нусра” бүлэглэлийг америкчууд дэмжиж байгааг үгүйсгэх баримт алга байгаа тухай хэлэв. Цаашид, Сири дэх алан хядагчдын эсрэг хамтарсан ажиллагаа явуулахын тулд америкчууд “Аль- Нусра” бүлэглэлийн талаар ямар байр суурьтайгаа эцэслэн тодорхойлж, бүгдэд ойлгомжтой болгох шаардлагатай байна гэв.Украйнд Малайзын онгоцыг онож унагасан пуужинг Орост үйлдвэрлэсэн, салан тусгаарлагчдад хэрэглүүлэхээр Украйнд оруулж ирээд дараа нь буцаан Орос руу гаргасан тухайд Лавров энэхүү сүйрлийг тойрсон мөрдөн байцаалтад хэд хэдэн эргэлзээтэй зүйл байгааг онцолсон. Тухайлбал, онгоцыг оносон гэх пуужин харвасан суурь, Малайзын онгоцыг ниссэн зам, тэр хийгдсэн радио ярилцлага гэх мэт өөрт байгаа бүх баримтыг Оросын тал олон нийтэд ил болгосон. Гэтэл мөрдөн байцаалтын явцад Нидерландын талын ашигласан гэх Украйн ба Америкийн талын өгсөн нэг ч мэдээллийг олон нийтэд ил болгоогүйг онцлов. Ингээд зогсохгүй онгоцны сүйрлийн тухай мөрдөн байцаалт дуусаагүй байгаа тул ямар нэг дүгнэлт яаран гаргах, аль нэг улсыг нотлох баримтгүйгээр буруутгахгүй байхыг уриалсан байна.
Б.БАДРАЛОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Сирийн иргэний дайн, Алеппо хотын орчим болж байгаа байлдааны ажиллагаатай холбоотойгоор Британийн “BBC” сувагт ярилцлага өгөхдөө америкчуудыг ойлгомжгүй байр суурь баримтлаж байна гэж шүүмжлэв. Шууд ярианы үеэр “BBC”-ийн хөтлөгч Сири, Алеппо, Малайзын онгоц гэх мэт сэдвээр Лавровоос нэлээд эвгүй асуулт асууж байсан.
Тухайлбал, хөтлөгч нь Алеппо хот маш хүчтэй бөмбөгдөлтөд өртөн олон зуун хүн үхсэнд Оросын тал ямар тайлбар өгөх тухай асуусан. Лавров хариуд нь, Сирийн арми ба Оросын онгоцууд энгийн иргэдийг бөмбөгдөөгүй, зөвхөн алах хядах “Аль- Нусра” бүлэглэл ба тэдний хамсаатнуудын байрлалд цохилт өгч байгаа гэдгийг онцлов. Ингээд зогссонгүй Оросын онгоцууд ба Сирийн армийнхан “Аль-Нусра” бүлэглэлд цохилт өгөх болгонд америкчууд дайралтаа нэн даруй зогсоохыг шаардаж байсан төдийгүй энэ бүлэглэлийн эсрэг ганц ч удаа цохилт өгч байгаагүй гэдгийг онцлов. Иймд америкчууд анхнаасаа “Аль- Нусра”-г аль нэг нөөц төлөвлөгөөг хэрэгжүүлэх эсвэл мөргөлдөөний явцад Асадын дэглэмийг солих шаардлага гарлаа гэж үзвэл ашиглах зорилгоор хадгалж үлдэх төлөвлөгөөтэй байсан гэж үзэх бүх үндэслэл байгааг хэлжээ. Тэрээр Алеппо хотын орчим Сирийн Засгийн газрын армийн эсрэг байлдаж байгаа алан хядах “Аль-Нусра” бүлэглэлийг америкчууд дэмжиж байгааг үгүйсгэх баримт алга байгаа тухай хэлэв. Цаашид, Сири дэх алан хядагчдын эсрэг хамтарсан ажиллагаа явуулахын тулд америкчууд “Аль- Нусра” бүлэглэлийн талаар ямар байр суурьтайгаа эцэслэн тодорхойлж, бүгдэд ойлгомжтой болгох шаардлагатай байна гэв.Украйнд Малайзын онгоцыг онож унагасан пуужинг Орост үйлдвэрлэсэн, салан тусгаарлагчдад хэрэглүүлэхээр Украйнд оруулж ирээд дараа нь буцаан Орос руу гаргасан тухайд Лавров энэхүү сүйрлийг тойрсон мөрдөн байцаалтад хэд хэдэн эргэлзээтэй зүйл байгааг онцолсон. Тухайлбал, онгоцыг оносон гэх пуужин харвасан суурь, Малайзын онгоцыг ниссэн зам, тэр хийгдсэн радио ярилцлага гэх мэт өөрт байгаа бүх баримтыг Оросын тал олон нийтэд ил болгосон. Гэтэл мөрдөн байцаалтын явцад Нидерландын талын ашигласан гэх Украйн ба Америкийн талын өгсөн нэг ч мэдээллийг олон нийтэд ил болгоогүйг онцлов. Ингээд зогсохгүй онгоцны сүйрлийн тухай мөрдөн байцаалт дуусаагүй байгаа тул ямар нэг дүгнэлт яаран гаргах, аль нэг улсыг нотлох баримтгүйгээр буруутгахгүй байхыг уриалсан байна.
0 Сэтгэгдэл
иргэн
Сирд дайн эхлүүлсэн Америкчуудын ашиг сонирхол ил болсон юм биш үү...Зорилго нь тодорхой байна шүү дээ...
2016.10.03
























