АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Локеш Чандра ШУА-д айлчилжээ

Монгол улсын Шинжлэх ухааны академийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич Т.Галбаатар Энэтхэгийн нэрт монгол судлаач Локеш Чандраг өчигдөр хүлээн авч уулзжээ. Доктор Локеш Чандра нь Монгол Улсын ШУА-ийн гадаад гишүүн бөгөөд монгол судлалыг хөгжүүлэх, монголч эрдэмтдийг дэмжих, хоёр орны соёлын харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн юм. Тэрээр Монгол Ганжуурыг бүрэн эхээр нь найруулан хэвлүүлсний зэрэгцээ Зава Дамдин нарын монгол мэргэдийн зохиол бүтээлүүдийг судлан шинжлэх, сурталчлан таниулах ажлыг олон жил биечлэн хийж ирсэн билээ. Мөн 1967 онд “Монгол-Түвдийн шинэ бурхад” нэртэй 20 боть зохиолыг эмхэтгэн хэвлүүлсэн байдаг. Дашрамд сонирхуулахад, доктор Локеш Чандрагийн тэргүүлдэг Гадаад орнуудтай соёлоор харилцах Энэтхэгийн зөвлөл жил бүр 50 монгол оюутан залуусыг Энэтхэгийн их, дээд сургуулиудад хүлээн авч бакалавр, магистр, докторын түвшний сургалтад хамруулдаг байна.

0 Сэтгэгдэл