АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
“Эрүүл мэндийн технологи-2016” үзэсгэлэн болно

Манай улс 1996 оноос эмнэлгийн техникийн боловсон хүчин бэлтгэж эхэлсэн бөгөөд энэ онд 20 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд Эрүүл мэндийн яам, Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэг, Олон улсын эмнэлгийн инженерүүдийн холбоо (IFBME), “Эм” холбоо болон “Мишээл” групп хамтран “Эрүүл мэндийн технологи-2016” үзэсгэлэнг маргаашнаас ирэх сарын 2-ныг дуустал “Мишээл экспо” төвд зохион байгуулах гэж байна. Эрүүл мэндийн сайдын ивээл дор зохион байгуулахаар зэхэж буй үзэсгэлэнд ЭМЯ-ны харьяа төв эмнэлэгүүд, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллага, тусгай мэргэжлийн төвүүд гэхчлэн нийт 120 гаруй байгууллага оролцохоор болжээ. Үзэсгэлэнгийн үеэр эрүүл мэндийн салбарт нэвтэрсэн эмчилгээ, оношилгооны дэвшилтэт технологи, арга аргачлал, тоног төхөөрөмжийг олон нийтэд сурталчилан танилцуулах, гадны болон дотоодын эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын тоног төхөөрөмжтэй танилцаж, туршлага судлах замаар олон улсын эрүүл мэндийн технологийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлаар хэлэлцэх ажээ. Мөн эрүүл мэндийн технологийн мэргэжилтэн бэлтгэх асуудлаар илтгэл хэлэлцүүлэх юм байна.
Үзэсгэлэнд Солонгос улсын гоо сайхны эмнэлгүүд оролцохоос гадна эмнэлгийн тоног төхөөрөмжөө танилцуулах ажээ. Эмнэлгийн техникийн боловсон хүчин бэлтгэж эхэлсний 20 жилийн ойн хүрээнд “Сэтгэцийн үндэс”, “Цусаа бэлэглье”, “Алсын дуудлага”, “Цэвэр орчин” зэрэг аян өрнүүлж, “Спортлог инженерүүдийн гуравдугаар чуулган” гэх олон улсын хурлыг Монголд зохион байгуулахаар болжээ.

0 Сэтгэгдэл