АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Орон нутгийн эмч нарыг чадавхижуулна
Эрүүл мэндийн хөгжлийн төв, БНСУ-ын Үндэсний их сургуулийн “Raphello International” байгууллагатай хамтран “Мэргэжилтнийг хөгжүүлэх тасралтгүй сургалт” төслийг Дархан-Уул аймагт 2015 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд 2015 онд аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдэд эмнэл зүйн сургалт, хүний нөөцийн сургалтуудыг зохион байгуулсан бол 2016-2017 онд Өрх, Сумын эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах юм. Төслийн хүрээнд энэ удаа хүүхдийн чиглэлээр хүүхдийн өвчний эрэмбэлэн ангилал, хүчилтөрөгч дутал, нярайн шарлалт, нярайн тураал болон таргалалт сэдвээр сургалт зохион байгуулж байна. Хөтөлбөрийн хүрээнд сургагч багшаар АШУҮИС-ийн багш Анагаах ухааны доктор Б.Баясгалантай, ЭХЭМҮТ-ийн ХБЭС-ын тэнхмийн эрхлэгч, Анагаах ухааны Доктор Г.Отгонсүрэн, СБЭМТ-ийн Өрхийн менежер Анагаах ухааны Магистр Ц.Ариунхишиг нар ажиллаж байна.
Сургалт энэ сарыг дуустал үргэлжлэх ба Өрх, сумын эрүүл мэндийн төвийн 180 гаруй эмч мэргэжилтэн хамрагдана.
Эрүүл мэндийн хөгжлийн төв, БНСУ-ын Үндэсний их сургуулийн “Raphello International” байгууллагатай хамтран “Мэргэжилтнийг хөгжүүлэх тасралтгүй сургалт” төслийг Дархан-Уул аймагт 2015 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд 2015 онд аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдэд эмнэл зүйн сургалт, хүний нөөцийн сургалтуудыг зохион байгуулсан бол 2016-2017 онд Өрх, Сумын эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах юм. Төслийн хүрээнд энэ удаа хүүхдийн чиглэлээр хүүхдийн өвчний эрэмбэлэн ангилал, хүчилтөрөгч дутал, нярайн шарлалт, нярайн тураал болон таргалалт сэдвээр сургалт зохион байгуулж байна. Хөтөлбөрийн хүрээнд сургагч багшаар АШУҮИС-ийн багш Анагаах ухааны доктор Б.Баясгалантай, ЭХЭМҮТ-ийн ХБЭС-ын тэнхмийн эрхлэгч, Анагаах ухааны Доктор Г.Отгонсүрэн, СБЭМТ-ийн Өрхийн менежер Анагаах ухааны Магистр Ц.Ариунхишиг нар ажиллаж байна.Сургалт энэ сарыг дуустал үргэлжлэх ба Өрх, сумын эрүүл мэндийн төвийн 180 гаруй эмч мэргэжилтэн хамрагдана.
0 Сэтгэгдэл
























