Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Манай улсад 10 мянган хүн тутамд 31 эмч ногдож байна

Б.МЯГМАРЖАВ

Эрүүл мэндийн салбартай холбоотой сайнтай муутай мэдээ тасрахгүй л байна. Эмч эмнэлгийн ажилчид ажилдаа хайнга хандсанаас үүдэж, эрдэнэт  хүний амь нас ч эрсдэх тохиолдол буурахгүй байгаа. Гэвч үүнийг эмч эмнэлгийн ажилчдын  ажлын ачаалал, мэдлэг чадвар дутмаг зэргээс болж байна хэмээн салбарын удирдлагууд үздэг. Хамгийн наад захын жишээ л гэхэд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Монголдоо ганц нь гэж хэлж болохоор Арьсны өвчин судлалын үндэсний төв 40 эмч, 60 сувилагчийн дутагдалтай гэж байсан юм.
Хүйтний эрч чангарах тусам ханиад томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэсч, эмнэлгүүд ч ачааллаа дийлэхгүйд хүрдэг. Эмч, сувилагч нар ч хоёр гурван ээлжээр ажиллаад ачааллаа дийлэхгүй байх нь бий. Тэгвэл төрийн зүгээс энэ асуудалд хэрхэн хандах вэ. Эмч, эмнэлгийн ажилчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, хүний нөөцөө хэрхэн нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа бол.

Энэ талаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Ч.Бат-Эрдэнээс тодруулахад  “Сүүлийн жилүүдэд эмч эмнэлгийн ажилчдыг бэлтгэх сургуулиуд нэмэгдсэн. Ингэж тоо олширсноос сургалтын чанар доголдож чадваргүй оюутан төгсгөх  асуудал гарч байгаа. Тиймээс манай төвөөс шалгалт хийж чадвартай эмч, сувилагч нарт лиценз өгөх үйл ажиллагаа хүртэл зохион байгуулж байна. Ер нь, эмч бэлтгэж байгаа сургуулиудтай тулж ажиллаж байна. Эмнэлгийн ажилчдын хүрэлцээний хувьд хангалттай. Өнөөдөр улсын хэмжээнд 3244 эмнэлгийн байгууллагад 47 мянга 429 ажиллах хүчин ажиллаж, нийт ажилчдын 81,6 нь эмэгтэй тэр дундаа 21-29 насныхан байна.

7900 гаруй их эмч, 9500 гаруй сувилагч ажиллаж байгаа гэсэн тоо бий. Үүнээс үзвэл 10 мянган хүн тутамд 31.6 их эмч, 37.5 сувилагч  ногдож байгаа нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад өндөр үзүүлэлт. Ингээд бодохоор нийслэлд нэг эмчид 236.5 хүн ногддог гэсэн үг. Тэгэхээр эмч ажилчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх талаар ажиллах шаардлагатай. Бид олон улсын байгууллага болон төрөл бүрийн төсөл хөтөлбөрт хамрагдаж эмч ажилчдаа бага  багаар ч болов мэргэшүүлж байна. Дээр нь анхан шатны эмнэлэг дээр үүсч байгаа ачааллыг бууруулах юм бол хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгийн ачаалал буурна” гэлээ. Мөн тэрээр “Дэлхийн Япон, Малайз, Сингапур, Солонгос зэрэг өндөр хөгжилтэй орноос Монгол Улсын 10 мянган хүнд ногдох их эмчийн тоо харьцангуй өндөр төвшинд хүрсэн нь цаашид их эмч бэлгэх тогтоолцоондоо анхаарах хэрэгтэйг илтгэж байна” гэсэн юм. Мөн эрүүл мэндийн чиглэлээр долоон их дээд сургууль нэг коллеж үйл ажиллагаа явуулж жилд дунджаар 900 гаруй төгсөгч мөн тооны оюутан хүлээн авдаг. Энэ бол чамлахааргүй тоо.
Үүнээс харахад Монголын эмнэлгийн салбарын алдаа дутагдлыг эмнэлгийн ажилчдын ачааллаас үүдсэн гэж хэлбэл эндүүрэл болно. Тэгвэл үнэн хэрэгтээ дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад эмнэлгийн ажилчдын ачаалал гэх асуудал бидэнд алга. Хамгийн гол нь эрүүл мэндийн салбарын ажилчдыг чадавхижуулах мэдлэгийг нь дээшлүүлэх хэрэгтэй аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан