Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл өглөө
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол хүн эх орондоо эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин бүрдүүлэх, гэр бүл, өсвөр үеийн эрүүл тогтвортой хөгжлийг хангах, хүн амын өсөлт, удмын санг сайжруулах, ажиллах хүчний хэрэгцээг зохицуулах төрийн нэгдмэл бодлого, үйл ажиллагааг эрчимжүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах асуудлаар зарлиг гарган Засгийн газарт чиглэл өглөө. Ингэхдээ Хүн амын тогтвортой өсөлтийн үндэс болсон эх нялхсын эрүүл  мэндийг хамгаалах, эрүүл чийрэг өсч торних эдийн засаг, нийгмийн бүхий л тогтолцоог боловсронгуй болгох үүднээс дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг чиглэл болгосугай.
Гадаадад сурч, ажиллаж, аж төрж буй Монгол Улсын иргэд, харьяат, уугуул, тэдгээрийн гэр бүл, үр хүүхдийг эх орондоо эргэж ирэх, суурьших, ирж очих, ажиллаж амьдрах, хөрөнгө оруулахад эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх.
Монгол үндэстэн, угсаатнуудыг Монгол Улсад ирж хөдөлмөрлөх, сурах, амьдарч суурьших бололцоогоор хангах ажлыг үе шаттайгаар, сонголттойгоор гүйцэтгэх эрх зүй, хөрөнгө санхүү, зохион байгуулалтын арга хэмжээг тооцоо, судалгааны үндсэн дээр хэрэгжүүлэх ёстой гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан