Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа
Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна
Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Владимир Путин КГБ-г дахин байгуулахаар төлөвлөжээ
ОХУ даяар өнгөрсөн ням гаригт Төрийн Дум буюу парламентын доод танхимын долоо дахь удаагийн сонгуульд анхаарлаа хандуулж байхад “Коммерсантъ” сонин үүнээс өөр мэдээллийг онцолж, олны анхаарлыг татжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин улс орны аюулгүй байдлын албанд томоохон шинэчлэл хийхээр төлөвлөсөн тухай “Коммерсантъ” мэдээлжээ. Энэхүү мэдээллээр бол ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ЗХУ-ын удирдагч Йосеф Сталины анх байгуулж байсан гадаад тагнуул болон дотоод хяналтыг хослуулсан, 1943-1953 он хүртэл үйл ажиллагаа явуулсан Улсын аюулгүй байдлын яамыг сэргээн байгуулах гэж байгаа бололтой. Тодруулбал, Улсын аюулгүй байдлын яам буюу ЗХУ-ын үеийн МГБ-тэй ижил нэршлээр шинэ яам байгуулж, Гадаад тагнуулын алба болон Холбооны аюулгүй байдлын албыг нэгтгэн харьяалуулахаар төлөвлөсөн байна. 1953 онд татан буугдсан МГБ буюу Улсын аюулгүй байдлын яамыг 1954 онд сэргээн байгуулахдаа КГБ /Комитет Государственной Безопасности/ буюу Улсын аюулгүй байдлын хороо болгон өөрчилж, Засгийн газрын харьяа агентлаг болгосон юм. 1991 оныг хүртэл үйл ажиллагаа явуулсан КГБ-д ОХУ-ын одоогийн Ерөнхийлөгч Владимир Путин 1975-1990 оны хооронд КГБ-ын гадаад тагнуулын хэлтсийн сөрөг тагнуулаар ажиллаж байсан гэдэг.
КГБ нь дан ганц улс орны аюулгүй байдал бус улс орон, иргэдийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй байгууллага байжээ. Өөрөөр хэлбэл Оросын дэглэмийг хамгаалах, гадаадын улс орон төдийгүй дотооддоо туршуулууд тавьж тэрс үзэлтнүүд болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сүм, спорт зэрэг бүх салбарт хяналт тавьдаг байгууллага байжээ.
Tiimee zuv.mgld ch bas iim baiguullaga baiguulah heregtei.mgl.iin buh unet zuil hynaltaas garsan shu dee
ОХУ даяар өнгөрсөн ням гаригт Төрийн Дум буюу парламентын доод танхимын долоо дахь удаагийн сонгуульд анхаарлаа хандуулж байхад “Коммерсантъ” сонин үүнээс өөр мэдээллийг онцолж, олны анхаарлыг татжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин улс орны аюулгүй байдлын албанд томоохон шинэчлэл хийхээр төлөвлөсөн тухай “Коммерсантъ” мэдээлжээ. Энэхүү мэдээллээр бол ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ЗХУ-ын удирдагч Йосеф Сталины анх байгуулж байсан гадаад тагнуул болон дотоод хяналтыг хослуулсан, 1943-1953 он хүртэл үйл ажиллагаа явуулсан Улсын аюулгүй байдлын яамыг сэргээн байгуулах гэж байгаа бололтой. Тодруулбал, Улсын аюулгүй байдлын яам буюу ЗХУ-ын үеийн МГБ-тэй ижил нэршлээр шинэ яам байгуулж, Гадаад тагнуулын алба болон Холбооны аюулгүй байдлын албыг нэгтгэн харьяалуулахаар төлөвлөсөн байна. 1953 онд татан буугдсан МГБ буюу Улсын аюулгүй байдлын яамыг 1954 онд сэргээн байгуулахдаа КГБ /Комитет Государственной Безопасности/ буюу Улсын аюулгүй байдлын хороо болгон өөрчилж, Засгийн газрын харьяа агентлаг болгосон юм. 1991 оныг хүртэл үйл ажиллагаа явуулсан КГБ-д ОХУ-ын одоогийн Ерөнхийлөгч Владимир Путин 1975-1990 оны хооронд КГБ-ын гадаад тагнуулын хэлтсийн сөрөг тагнуулаар ажиллаж байсан гэдэг. КГБ нь дан ганц улс орны аюулгүй байдал бус улс орон, иргэдийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй байгууллага байжээ. Өөрөөр хэлбэл Оросын дэглэмийг хамгаалах, гадаадын улс орон төдийгүй дотооддоо туршуулууд тавьж тэрс үзэлтнүүд болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сүм, спорт зэрэг бүх салбарт хяналт тавьдаг байгууллага байжээ.
0 Сэтгэгдэл
zochin
Burhan minee Putin shig eronhiiligchtei bolomoor bna eh oron mglin ard tumnii omnoosguij bna
2016.09.27
2016.09.27
























