Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дэлхийн банкны Монгол Улс хариуцсан захирал Берт Хофманыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Дэлхийн банкны Монголыг хариуцсан захирал Берт Хофманыг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай хөгжүүлж буй хамтын ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлж, манай улсын эдийн засгийн өсөлтийг хангах томоохон төсөл, хөтөлбөрүүдийн техник, эдийн засгийн судалгааг хийхэд хамтран ажиллах боломжийн талаар талууд санал солилцов.

Ерөнхий сайд засгийн эрхийг авах үед эдийн засгийн нөхцөлд байдал хүнд байсан хэдий ч улс орныхоо макро-эдийн засгийн үзүүлэлтүүдийг сайжруулах, төсвийн бодлогоо үр дүнтэй болгож, эдийн засгаа тогтвортой хөгжүүлэх чиглэлд санаачилгатай, ил тод байдлаар ажиллаж байгааг талархан хүлээн авч байгаагаа Берт Хофман илэрхийлэв. Мөн тэрбээр богино хугацаанд танхимаа бүрэлдүүлж, Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлуулж чадсан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад баяр хүргэв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан