Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
“JCI”-ийн Ази номхон далайн чуулга уулзалтыг НЗДТГ хамтран зохион байгуулна

JCI Монгол байгууллагын 2016 оны Үндэсний Ерөнхийлөгчийн зүүсгэл хүлээн авах ёслол энэ сарын 23-ны өдөр болж өнгөрлөө. Тус үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан оролцож “JCI-ийн Ази номхон далайн чуулга уулзалтыг Улаанбаатар хотод хамтран зохион байгуулах санамж бичигт гарын үсэг зурлаа.

 “JCI Монгол байгууллага” нь 2017 онд JCI ASPAC буюу Ази номхон далайн орнуудын чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон.  “ASPAC 2017” чуулга уулзалт нь ASEM-ын дараа орохоор томоохон уулзалт юм. Тус чуулга уулзалтад олон улсын бизнес эрхлэгч 3500-4000 орчим залуус оролцохоо мэдэгджээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч  Ж.Батбаясгалан, JCI бол дэлхийд манлайлж байгаа байгууллага. Залуусыг нэгтгэж чаддаг, хүч оролцоог идэвхтэй дэмжиж нийгэмд сайн сайхан руу хөтлөж чаддаг байгууллага гэдгийг уулзалтын үеэр онцлоод 2017 онд зохион байгуулах  ASPAC-ийг бүхий л талаар дэмжиж хамтран  ажиллахаа илэрхийллээ.  Тэрээр “Улаанбаатар хотод ASPAC буюу Ази номхон далайн улсуудын чуулга уулзалтыг зохион байгуулах нь дэлхийн сонорт Млнгол, тэрдундаа Улаанбаатар хотыг таниулах нэг томоохон боломж юм. Үүгээр дамжуулан бид эдийн засагтаа томоохон хэмжээний эргэлт, сэлгэлт хийж, залуусын оролцоо, хувийн хэвшлүүдийн нийгэмд дэх оролцоог сайжруулах боломж бүрдэнэ” гэсэн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан