Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Нийслэлийн хүүхэд залуусыг гамшгаас хамгаалах сургалтад хамруулна

Нийслэлийн 2015 оны төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр байгуулагдсан  нийслэлийн иргэдийг Гамшгаас хамгаалах сургалтын төвийн үйл ажиллагаа эхэлж иргэд олон нийтэд гамшгийн аюулаас өөрийгөө болон бусдыгаа хэрхэн  аврах талаар мэдлэг олгох гэж байна. Нийт 52 өрөө бүхий тус сургалтын төв нь эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, утаат орчны дадлага хийх, өндрөөс аврах ажиллагааны, газар хөдлөлтийн тусгай тоноглол бүхий танхим, 3D кино театр зэрэг хичээлийн бусад танхимуудаар иргэдэд гамшгаас хамгаалах мэдлэг олгоно.

Сургалтанд төлөвлөгөөний дагуу тусгай хөтөлбөрийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагууд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сурагчид хамрагдана. Сургууль, цэцэрлэгийн сурагчдыг сургалтанд хамруулах ажлыг хэрхэн зохион байгуулах, хамтран ажиллах чиглэлээр нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Болосролын газрын удирдлагуудын 3 удаагийн уулзалт зөвлөгөөн болж хамтран ажиллахаар болсон. Энэ ажлын хүрээнд нийслэлийн 6 дүүргийн сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын хамтарсан уулзалтыг нийслэлийн Онцгой байдлын газраас зохион байгууллаа.  Уулзалтад сургууль, цэцэрлэгийн төлөөлөл 60 гаруй  захирал, эрхлэгч, нийгмийн ажилтан нар сургалтын төвийг үйл ажиллагаатай танилцаж  санал солилцлоо гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан