АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
“Зоос” банкны Ж.Алтанцаг, П.Сэлэнгэ нарт холбогдох шүүх хурал хойшиллоо
Чингэлтэй дүүргийн шүүх өчигдөр “Зоос” банкинд их хэмжээний санхүүгийн хохирол учруулж, дампуурахад хүргэсэн гэж буруутгаж буй тус банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга П.Сэлэнгэ нарт холбогдох хэргийг хэлэлцэхээр товлосон байв. Гэвч эл хэрэгт хяналт тавьсан прокурор Ц.Насанбат шүүх хуралд ирээгүй учир шүүх хурал хойшилжээ.
Ж.Алтанцаг, П.Сэлэнгэ нарыг бусдын эд хөрөнгийг завшсан, хуурамч баримт бичиг, тамга тэмдэг, хэвлэмэл маягт үйлдсэн гэсэн үндэслэлээр буруутгаж байгаа юм.
Цагдаагийнханы гурван он дамнаж шалгасан эл хэрэгт “Зоос” банкны гүйцэтгэх захирал асан Ш.Чуданжий, ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, Сангийн яамны Төрийн сангийн газрын захирал Х.Пүрэвсүрэн нар ч холбогдсон. Гэвч мөрдөн байцаалтын явцад Ш.Чуданжийгаас бусдыг нь гэм буруугүй гэж үзсэн гэнэ.
Харин гүйцэтгэх захирал асан Ш.Чуданжийд холбогдох банкны мөнгө үрэгдүүлсэн хэргийг тусгаарласан юм. Чингэлтэй дүүргийн шүүх одоогоос таван сарын өмнө түүнд холбогдох хэргийг хэлэлцээд зургаан жил хорих ял оноосон. Ингэхдээ насанд хүрээгүй хүүхэдтэй, өмнө нь ял шийтгэл эдлэж байгаагүй гэсэн үндэслэлээр өршөөлд хамруулсан байгаа. Мөн “Зоос” банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн 1,6 тэрбум төгрөгийн хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Өөрөөр хэлбэл, эл хэрэгт томилогдож, ажилласан шинжээч Ш.Чуданжий харилцагч, хадгаламж эзэмшигчдийн 1,6 тэрбум төгрөгийг үрэгдүүлсэн байна гэсэн дүгнэлт гаргажээ. Тэрээр энэ хэмжээний мөнгийг хүмүүст зээлдүүлсэн, удирдах ажилтнуудаа шагнахад зарцуулсан гэж тайлбарладаг ч мөрдөн байцаалтын явцад хэнд, хэчнээн төгрөг зээлдүүлж, урамшуулсан нь нотлогдоогүй гэнэ.
Ш.Чуданжий анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. Нийслэлийн шүүх өнгөрсөн дөрөвдүгээр сард түүний гомдлыг хэлэлцэж, түүнийг өршөөсөн нь үндэслэлтэй, харин 1,6 тэрбум төгрөгийг Ш.Чуданжийгааар нөхөн төлүүлэх нь буруу. Хохирлын асуудлыг иргэний журмаар Захиргааны хэргийн шүүхээр дахин хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан байна. Ингэснээр хохирогчид гомдол гаргаж асуудлаа шийдвэрлүүлэхээр болж байгаа юм.

Б.Алтан
0 Сэтгэгдэл