АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
ЦЭГ-ын дарга асан С.Энхбатыг үндэслэлгүй огцруулсан гэж үзэв
Улсын Дээд шүүх Цөмийн энергийн газрын дарга С.Энхбатыг Засгийн газрын тогтоолоор албан тушаалаас нь огцруулсан асуудлыг өчигдөр хэлэлцэж, түүнийг хууль эрх зүйн үндэслэлгүй огцруулсан байна гэсэн шийдвэр гаргалаа.
Түүнийг өнгөрсөн оны намраас нийгэмд цочрол өгч, шуугиан дэгдээгээд байсан цөмийн хаягдлын асуудалд хариулт өгч чадаагүй, ажлаа муу хийсэн гэсэн үндэслэлээр одоогоос долоон сарын өмнө ажлаас нь чөлөөлсөн юм. Харин С.Энхбат эл шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, Засгийн газрыг Сүхбаатар дүүргийн шүүхэд өгсөн. Тус дүүргийн шүүх түүний гаргасан нэхэмжлэлийн дагуу асуудлыг шалгаад Засгийн газрын дээрх шийдвэр үндэслэлгүй байна гэсэн шийдвэр гаргасан билээ.
Засгийн газар давж заалдсан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан юм. Тиймээс Засгийн газар хяналтын буюу Улсын Дээд шүүхэд хандсан учир өчигдөр асуудлыг хэлэлцээд мөн л өмнөх шийдвэрүүдийг хэвээр үлдээлээ.
Цөмийн энергийн газрын даргаар өдгөө Г.Манлайжав ажиллаж байгаа. Тэрээр өмнөх дарга С.Энхбатыг хэд хэдэн аж ахуйн нэгжид хууль бусаар тусгай зөвшөөрөл олгосон хэмээн буруутгаж байлаа. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх хууль бусаар тусгай зөвшөөрөл олгосон асуудлыг хэлэлцэж, С.Энхбатыг буруутгасан шийдвэр гаргаад буй. Тодруулбал, түүнийг “Прайм энержи надер ресурс”, “Нейшил ураниум ресурс”, “Моннуклер”, “Монгол 3000”, “Том зам” зэрэг таван компанид хууль зөрчиж тусгай зөвшөөрөл олгосныг тогтоосон гэнэ. Эдгээр компанид олгосон тусгай зөвшөөрөл Цөмийн энергийн газарт бүртгэлтэй тусгай зөвшөөрөлтэй болон мөн аймгийн тусгай хэрэгцээний газартай давхацсан байжээ. Мөн С.Энхбатыг эрх мэдлээ хэтрүүлэн найман аж ахуй нэгж байгууллагад 21 тусгай зөвшөөрлийг олгосон гэх мэдээлэл ч байна.

0 Сэтгэгдэл