АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
“Улаанбаатарын намар” нэгдсэн арга хэмжээ болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболдын санаачилгаар 9 дүгээр сарын 30 -ны өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын намар“ нэгдсэн арга хэмжээ болно. Энэ зуны хаалт, намар цагийн эхлэл болох тус арга хэмжээний зорилго нь үндэсний үйлдвэрлэгчид, үйлчилгээ эрхлэгчид дэмжих зорилготой юм. Энэ өдөр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг үндэсний компаниуд халуун хоол, хүйтэн ундаа, амтат бүтээгдхүүнээр үйлчилгээ эрхэлж, төв талбайд түргэн хоолны газрууд ажиллана. Мөн “Никитон”, “Камертон” хамтлагуудын тоглолт болох бөгөөд рок попын одод ая дуугаа өргөх юм. “Улаанбаатарын намар” тоглолтын ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, дуучин Д.Болд ажиллана. Түүнчлэн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ирэх дөрвөн жил их хотоо хөгжүүлэхийн тулд ямар ажил хийхээр зорьж, төлөвлөж, үйл ажиллагааны хөтөлбөртөө оруулсанаа Нийслэлийн иргэд, төр захиргааны албан хаагчдад танилцуулна. Анх удаа зохион байгуулагдаж байгаа “Улаанбаатарын намар“ арга хэмжээнд нийслэлийн иргэд өргөнөөр оролцох боломжтой юм.

0 Сэтгэгдэл