УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Хятадын албан тушаалтнуудыг хүүхэд төрүүлж үлгэр дууриалал бол гэжээ

Б.БАДРАЛ
Хятадын Хэнань мужийн Ичан хотын Эрүүл мэнд ба хүүхдийн төрөлт төлөвлөлтийн хороо нь орон нутгийн албан тушаалтнуудад хандан хоёр дахь хүүхдээ төрүүлж бусад хүмүүс үлгэр дууриалал болохыг уриалсан тухай “People”s Daily” мэдээлж байна. Хятадын эрх баригчид “Нэг гэр бүл нэг хүүхэд” гэсэн бодлогыг халж, гэр бүлүүдэд хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрөөд жил болж байгаа ч олон хот, мужуудад төрөлт өмнөх хэмжээндээ үлдэж эсвэл бага зэрэг л нэмэгдсэн.
Үүнтэй холбоотойгоор Ичон хотын Эрүүл мэнд ба хүүхдийн төрөлт төлөвлөлтийн хороо уриа гаргасан байна. Улсын хэмжээнд төрөлт бага байгаа нь Хятадын хүн амын хөгшрөлт нэмэгдэхэд хүргээд байгаа. Төрөлт багасч, хөгшрөлт нэмэгдсэн хотуудын эдийн засаг уналтад орж, ажил хайж шилжин ирэгчдийн тоо буурахад хүргэдэг. Энэ байдал нь Хятадад хотжилтыг нэмэгдүүлэх улсын хөтөлбөртэй зөрчилдөж байгаа хэрэг. Хятадын эдийн засгийн өсөлт зогсонги байдалд орсны нэг шалтгаан нь тус улсад хотжилт хангалтгүй байгаа гэж шинжээчид үзсэн.
Хятад нь хүн амын өсөлтийг хянах зорилгоор 1970-аад оны сүүлээр “Нэг гэр бүл нэг хүүхэд” гэсэн бодлого хэрэгжүүлж эхэлсэн юм. Гэвч энэ бодлогын нөлөөгөөр хүйсийн тэнцвэр алдагдах, хүн амын хөгшрөлт өсөх таагүй үр дагавар гарч эхлэхэд өөрчлөхөөс өөр аргагүй болсон. 2014 оны статистик мэдээгээр Хятадын хүн ам 1,37 тэрбум байсан. Үүнээс 51,2 хувь нь эрэгтэй, 48,8 хувь нь эмэгтэй, 15,5 хувь нь 60 ба түүнээс дээш насны хүмүүс. Шинэ бодлогыг хэрэгжүүлж эхэлснээр Хятадын хүн ам 2030 он гэхэд 1,45 тэрбумд хүрнэ гэж тооцоолсон байна. Улмаар хүн ам залуужих нь цаашдаа эдийн засгийн өсөлтийг тогтвортой байлгахад чухал үүрэгтэй аж.
tiim ih huntei baij huuhed nemj garga gedeg durak hogshchuulee alj duusgahgui yu

0 Сэтгэгдэл
2016.09.23