УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Гадаадад ажиллагчид Монгол руу 31 сая ам.доллар шилжүүлжээ

Манай улсын орлогын данс одоогоор 182 сая ам.долларын алдагдалтай гараад байна. Үүнийг өнгөрсөн оныхтой харьцуулахад 124 сая ам.доллараар буурсан үзүүлэлт гэж Монголбанкнаас гаргадаг Монгол Улсын гадаад секторын тойм судалгаанд дурджээ. Энэ алдагдлыг задлаад үзвэл аж ахуйн нэгжүүд гадаадын хөрөнгө оруулагчдад 34 сая ам.долларын ногдол ашиг хуваарилж өгсөн байна. Үүнээс гадна хувийн хэвшил гадаадаас авсан зээлийн хүүд 18 сая ам.доллар зарцуулсан тооцоо гарлаа. Бас арилжааны банкууд гадаадын иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшдэг харилцах болон, хадгаламжийн дансанд 30 сая ам.долларын хүү төлжээ.
Засгийн газрын бонд, зээлийн төлбөрт 36 сая ам.доллар өгөв. Мөн Засгийн газрын баталгаатай хувийн хэвшлийн бондын хүүд 23 сая ам.доллар төлөөд байгаа юм.
Гадаадад ажиллаж буй монголчууд эдийн засагтаа ам.доллар олж ирэх нэг суваг бодог. Тэдний Монгол Улс руу шилжүүлсэн гуйвуулга 24 хувиар өсч энэ оны эхний хагас жилд 31 сая ам.доллар болсон аж.
Харин Монголоос гадаад улс оронд шилжүүлсэн ам.доллар бага зэрэг буурчээ. Тэгвэл гадаад валют олж ирдэг бас нэг суваг нь экспортын орлого сүүлийн жилүүдэд буурсаар байгаа. Тухайлбал, өнгөрсөн онд манай улсын экспортын орлого 1.2 сая ам.доллар байсан. Одоогоор манай улс экспортоос нэг сая ам.доллар олсон тооцоо гарлаа.

0 Сэтгэгдэл