Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа
Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна
Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Оросын сансар судлалынхан Хятадаас 10 мянган км.кв газар түрээслэх нь
Оросын сансар судлалын “Роскосмос” агентлаг нь пуужин тээгчдийн эд анги унах талбай болгон ашиглах зорилгоор Хятадаас 10 мянган км.кв нутаг түрээслэх гэж байгаа тухай “Известия” сонин мэдээлж байна.
2025 оноос эхлэн оросууд Казахстантай хамтран үйлдвэрлэх “Протон” пуужингийн хөнгөн хувилбар ба “Сункар” нэртэй шинэ пуужин ашиглахаар болж байгаатай холбогдуулан Хятадын Шинжаан Уйгарын автономит мужид газар түрээслэн авах төлөвлөгөөтэй байгаа аж. Казахстаны Байконурын сансрын буудлаас хөөрсөн эдгээр пуужингийн хэрэггүй болсон эд ангиуд Шинжаан Уйгарын автономит нутагт багтдаг газар унана гэж урьдчилан тооцоолоод байгаа аж. Газар түрээслэн авснаар аюул гарахаас урьдчилан сэргийлдэг. Одоогийн байдлаар Орос нь Стратегийн зориулалттай пуужингийн хүчний Домбаровский буудлаас хөөргөсөн пуужингийн эд ангийг Казахстаны нутаг дээр унаж байгаагийн төлбөр гэж жил болгон 460 мянган ам.доллар төлдөг. 2011-2012 онд Казахстаны тал Байконураас хөөрсөн пуужингийн хэрэггүй болсон эд анги тус улсын хоёр мужид унаж байна гэдэг шалтгаанаар сансрын буудлын түрээс дээр нэмж 2 сая ам.доллар авах гэж оролдоод амжилтад хүрээгүй.
Казахстантай хамтран угсрах “Сункар” пуужинг зохион бүтээхэд Оросын тал 2018-2024 он хүртэл 30 тэрбум рублийн санхүүжилт хийхээр болсон байна.
Оросын сансар судлалын “Роскосмос” агентлаг нь пуужин тээгчдийн эд анги унах талбай болгон ашиглах зорилгоор Хятадаас 10 мянган км.кв нутаг түрээслэх гэж байгаа тухай “Известия” сонин мэдээлж байна. 2025 оноос эхлэн оросууд Казахстантай хамтран үйлдвэрлэх “Протон” пуужингийн хөнгөн хувилбар ба “Сункар” нэртэй шинэ пуужин ашиглахаар болж байгаатай холбогдуулан Хятадын Шинжаан Уйгарын автономит мужид газар түрээслэн авах төлөвлөгөөтэй байгаа аж. Казахстаны Байконурын сансрын буудлаас хөөрсөн эдгээр пуужингийн хэрэггүй болсон эд ангиуд Шинжаан Уйгарын автономит нутагт багтдаг газар унана гэж урьдчилан тооцоолоод байгаа аж. Газар түрээслэн авснаар аюул гарахаас урьдчилан сэргийлдэг. Одоогийн байдлаар Орос нь Стратегийн зориулалттай пуужингийн хүчний Домбаровский буудлаас хөөргөсөн пуужингийн эд ангийг Казахстаны нутаг дээр унаж байгаагийн төлбөр гэж жил болгон 460 мянган ам.доллар төлдөг. 2011-2012 онд Казахстаны тал Байконураас хөөрсөн пуужингийн хэрэггүй болсон эд анги тус улсын хоёр мужид унаж байна гэдэг шалтгаанаар сансрын буудлын түрээс дээр нэмж 2 сая ам.доллар авах гэж оролдоод амжилтад хүрээгүй.
Казахстантай хамтран угсрах “Сункар” пуужинг зохион бүтээхэд Оросын тал 2018-2024 он хүртэл 30 тэрбум рублийн санхүүжилт хийхээр болсон байна.
0 Сэтгэгдэл
























