Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Эрүүл мэндийн салбарынхан юуг онцлов

Өмнөговь аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт санал авах хэлэлцүүлэг 4 дэх өдрөө амжилттай үргэлжилсээр байна. Нутгийн удирдлагын Сүлд танхимд эмч мэргэжилтэн, эрүүл мэндийн салбарынхантай мөрийн хөтөлбөрт санал авах хэлэлцүүлгийг хийлээ.

Нэн тэргүүнд эх хүүхдийн эндэгдлийг бууруулах, нийгмийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулж, дарга мэргэжилтэн гэх ялгаварыг арилгах, эмч мэргэжилтнүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэж нягт уялдаа холбоотой хамтран ажиллах, ёс зүйг баримтлахыг хөндлөө. Түүнчлэн үр дүнгээ өгч буй “Сүү тараг” хөтөлбөр, Хүүхдийн өвчний цогц менежмент хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон юм. Мөн шинээр баригдаж буй эмнэлэг, эрүүл мэндийн төвийн барилгууд стандарт хангахгүй байгаа нь иргэдэд эрүүл мэндийн түргэн тусламжийг хүргэхэд хүндрэлтэй байдаг зэрэг олон саналуудыг дэвшүүлсэн юм. 

Эрүүл мэндийн үйлчилгээг чанаржуулж, иргэн бүрт хүрч үйлчилдэг болгохын тулд тэдний дэвшүүлж буй санал бодлууд чухал гэдгийг аймгийн удирдлагууд онцоллоо.
Мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөө, санал дээр тулгуурласан хамгийн оновчтой, зөв бодлогыг боловсруулж хамтран ажиллахаа илэрхийллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан