АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Статистик мэдээлэл бол хөгжлийн суурь ойлголтуудын нэг
Япон улсын Статистикийн Синфонике байгууллагын дарга Акихико Ито болон холбогдох албаны хүмүүс Өмнөговь аймгийн удирдлагуудтай уулзлаа. Тухайн улс орны хөгжлийн үзүүлэлтэд статистик мэдээлэл хамгийн чухал үүрэгтэй. Тийм учраас статистик тоон мэдээллийг үнэн бодитой, чанартай болгох зайлшгүй шаардлага байдгийг хэлж байлаа. Тэрээр Өмнөговь аймгийн статистик мэдээлэл олон улсын стандартад нийцэхүйц байгааг онцолсон юм.
Цаашид ажлын үр дүнгээ нэмэгдүүлж хамтран ажилласнаар аймаг орон нутгаа хөгжүүлэх баримт бичиг боловсруулах, иргэдийг үнэн зөв мэдээллээр хангах зэрэг олон боломж нээлттэй болно. Өмнөговь аймгийн удирдлагуудын зүгээс хөгжлийн суурь ойлголтуудын нэг статистик мэдээллийг чанаржуулах, үнэн бодитой болгох, тус байгууллагын үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллах бүрэн боломжтойг илэрхийллээ. Мөн энэ үеэр Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжин охиныг Японы Статистик Синфонике байгууллагын төлөөлөл, Өмнөговь аймгийн удирдлагуудтай уулзуулсан юм.
Япон улсын Статистикийн Синфонике байгууллагын дарга Акихико Ито болон холбогдох албаны хүмүүс Өмнөговь аймгийн удирдлагуудтай уулзлаа. Тухайн улс орны хөгжлийн үзүүлэлтэд статистик мэдээлэл хамгийн чухал үүрэгтэй. Тийм учраас статистик тоон мэдээллийг үнэн бодитой, чанартай болгох зайлшгүй шаардлага байдгийг хэлж байлаа. Тэрээр Өмнөговь аймгийн статистик мэдээлэл олон улсын стандартад нийцэхүйц байгааг онцолсон юм. Цаашид ажлын үр дүнгээ нэмэгдүүлж хамтран ажилласнаар аймаг орон нутгаа хөгжүүлэх баримт бичиг боловсруулах, иргэдийг үнэн зөв мэдээллээр хангах зэрэг олон боломж нээлттэй болно. Өмнөговь аймгийн удирдлагуудын зүгээс хөгжлийн суурь ойлголтуудын нэг статистик мэдээллийг чанаржуулах, үнэн бодитой болгох, тус байгууллагын үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллах бүрэн боломжтойг илэрхийллээ. Мөн энэ үеэр Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжин охиныг Японы Статистик Синфонике байгууллагын төлөөлөл, Өмнөговь аймгийн удирдлагуудтай уулзуулсан юм.
0 Сэтгэгдэл
























